2012/12/20

Багануурын дарга нар тамгаа авч зугтжээ

Нийслэлийн Ð'агануур дүүргийн ИТХ-ын дарга асан Р.Өнөржаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга М.Ð"аваасүрэн нар өчигдөр 15.30 цагаас эхлэн Хурлын ажлын албаны өрөөнүүдийг лацдаж, Хурлын тамга, Ардчилсан намаас сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг авч зугтсан хэрэг гарчээ.

ИТХ-ын анхдугаар хуралдааны тогтоолууд дээр тамга даруулах, шинээр сонгогдсон ИТХ-ын дарга Ð'.Ð'ямбадорж ажлаа хүлээж авах асуудал үүнээс шалтгаалж хоÑ'Ñ€ дахь өдрөө хойшлогдон хүлээгдэж байгаа ажээ.

ИТХ-ын шинэ дарга, төлөөлөгчид ажлын албаны даргыг олж тамга, өрөөнүүдийнхээ түлхүүрийг авахаар хууль хяналтын байгууллагад хандаад байгаа юм байна.


Powered By iWebRSS.co.cc

0 сэтгэгдэл:

Post a Comment