2015/10/21

“Эрдэнэт” үйлдвэрийн хэлэлцээрийг баталлаа

Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон батлалаа. Мөн Монгол-Оросын "Монголросцветмет" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын  Засгийн газар хоорондын 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцууллаа. Үүний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулав.

Б.Гарамгайбаатар:

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд ногдол ашиг өгөөгүй гэж сая хэлж байна.  Бор-Өндөрийн уурхай  эдийн засаг бүр хүнд байгаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн амьдрал бүр хүнд байна.  Аймгийн төсөвт нэг ч мөнгө төлөхгүй байна. Энэ асуудлыг яаж шийдэх юм бэ. "Монголросцветмет"-ийн Баргилтын орд гэж байна. Энэ ордыг ашиглах зөвшөөрлийг өгөөд Чингис бондоос мөнгө гаргасан. Гэтэл аймгийн төсөвт нэг ч мөнгө оруулаагүй.

З.Энхболд: Ач холбогдолгүй асуулт байна. Та үйлдвэрийн захирал , хариуцсан сайдыг авчираад асуулга явуулж байна. Одоо бол нэр солих асуудал яригдаж байгаа.

А.Бакей: Асгатын асуудлыг яръя гэвэл хэнтэй нь ярих вэ?

З.Энхболд: Хоёулантай нь ярина шүү дээ. Монголын Засгийн газар, Оросын засгийн газар хоёулантай нь ярина гэв.

Монгол-Оросын "Монголросцветмет" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын  Засгийн газар хоорондын 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоклыг соёрхон батлах тухай хуулийн төслийг 36 гишүүн дэмжиж  баталлаа.

 Г.ТУУЛ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment