2016/03/01

ХҮН-ын Төв хорооны гишүүд С.Ганбаатарыг дэмжлээ

Сар шинийн баярын өмнөхөн Ерөнхий нарийн бичгийн даргаа үүрэгт ажлаасаа чөлөөлсөн Хөдөлмөрийн үндэсний намынхан сүүлийн үед хэвлэлээр ид бужигнаантай байна. Өмнөх генсек Т.Доржхандыг огцруулах асуудлыг зөв буруу хэмээн талцаж, зарим нэг хэвлэлээр энэ шийдвэрийг намын дарга С.Ганбаатарыг дур мэдэн шийдвэр гаргаж огцруулсан гэх мэдээ хүртэл цацагдсан. Тэгвэл тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх дугаар № 01 бүхий тушаал гаргажээ. Түүнчлэн намын дүрмээр олгосон бүрэн эрхийг хэтрүүлж, Намын төв хороо, Удирдах зөвлөлийн бүрэн эрхэд халдаж, албан хуралдаангүйгээр хууль бус шийдвэр гаргасан Хариуцлагын ерөнхий хорооны бүрэн эрхийг Намын төв хороо хуралдах хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай дугаар № 02 тоот тушаалыг тус намын Төв хорооны гишүүд гаргасан байна. Энэхүү шийдвэрийг олонх нь дэмжиж гарын үсгээ зуржээ. ХҮН-ын Төв хороо нь Улаанбаатар хот болон 21 аймаг, сум дүүргийн нийн 56 гишүүнтэй бөгөөд тэдний 41 гишүүн буюу 74 хувь нь намын дарга С.Ганбаатарын гаргасан № 01, 02 тушаалуудыг тус тус дэмжсэн байна.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment