2012/03/22

“Женко” Х.Баттулга ерөнхий сайд С.Батболд, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Зоригт нарыг АТГ-д өглөө


МоАХ-ны тэргүүн Х.Баттулга өнөөдөр АТГ-т ерөнхий сайд С.Батболд, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаата............
...............р, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын авлигтай холбоотой гэх материалыг хүлээлгэж өглөө. Тэрбээр чухам ямар баримтууд байгааг нэг бүрчлэн дэлгээгүй. Х.Баттулга гишүүн АТГ-ынханд баримтуудаа өгөхөөсөө өмнө тус байгууллагын хананд өлгөөтэй байсан “Авлигтай тэмцэх газрын ажилтны тангараг”-ыг уншиж өгсөн юм.
Х.Баттулга гишүүн уг материалаа өгөхдөө “Бид нарыг ирэхэд хадаг сүүтэй нь юу юм, их тэсэн ядан хүлээж байна гэж бодсон. Бас би буруу тооцоо хийсэн байна. Энэ бол тоглоом биш. Нэг аймгийн засаг даргын тухай ярьж байгаа биш. Хил дээр гарсан нэг зөрчлийн тухай ярьж байгаа биш. 1990 онд МоАХ ниймгийн өөрчлөхдөө иргэн бүр баян, эрх чөлөөтэй амьдраасай гэж хүссэн. Хэдхэн хүний гараар Монгол улсын амьдрал хязгаарлагдчихаад байна. Олон үг нуршаад яахав. Хамгийн сүүлийн баримт гэвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар олон жил ажилласан Ц.Нямдорж гэдэг хүний өөрийнх нь хэвлэлд өгсөн ярилцлага байна. “Хөлсний байранд амьдардаг баяжчихсан дурак хаана байдаг юм” гэсэн гарчигтай ярилцлага өгчээ. Энд “Зайсан дахь “Эм Си Эс”-ийн байранд урсгал зардал буюу 300-400 мянган төгрөг төлөөд амьдардаг” гэсэн байна.
Тэр нь хүний байр юм байна  л даа. Хүний байр юм бол эзэн нь яагаад Ц.Нямдоржид байрандаа суух давуу эрх өгдөг юм. Энэ бол авлигалын нэг хэлбэр. Та нар баримт их шаарддаг. Саяхан Германы ерөнхийлөгч орон сууцны зээл авахдаа бусад иргэдээс бага зэрэг илүү хөнгөлөлт эдэлсэн гээд огцорсон. Ийм баримтыг бид өглөө. Тодорхой нэмэлт баримт, асуух зүйл байвал бидний зүгээс хариулахад татгалзах зүйлгүй” гэв. Тэрбээр Х.Баттулга гэдэг хүн биш улс орон даяар гишүүнтэй МоАХ гэдэг байгууллага өгч байгаа гэж нэмж хэлсэн юм.
Харин АТГ-ын Тамгын газрын дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр хариуд нь “АТГ бол хуулиараа иргэд, байгууллагаас ирүүлсэн хуулийн хүрээнд, хуулийн үндэслэлтэй хариу өгөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу албан ёсны хариу өгнө. Бидний хувьд ямар нэг улс төр, бизнесийн бүлэглэлийн нөлөөгүйгээр ажиллаж байгаа. Ажиллах ч болно” гээд баримтуудыг бүртгэж авсан юм. МоАХ-ны тэргүүн дараагийн долоо хоногт авлигатай холбоотой шинэ, ноцтой баримтуудыг дэлгэнэ гэж мэдэгдлээ.

4 сэтгэгдэл:

  1. Battulaga gishuuniig demjij bna ta ard tumniihee tuluu tuushdaa ajillaarai tanii ar tald ard tumen chin baigaa shuu!!!! hedhen ger buliin erh ashgiin umnuus mongoliin 2,7 say hun hohiroh esgui!!!!

    ReplyDelete
  2. дэмжиж байна

    ReplyDelete
  3. za olon yum bicheed yah ve batbold hayamdorj enhbayar altan avgai bayartsogt enhbold za tegeed ih olon novshiin hulgaichuudiig torooos zailuulah boljee shorond hiisench bagdah yum bishvv luivarchintaigaa niilsen tor ih hural zqasgiin gazar huuli zvin yaam bolovsorliin bvh shatnii baiguulguud bvh shatnii angaahiin bas hil gaaliin torriin albanii bvh hvmvvs avilgachid boljee minii eh orond tagnuuliin baiguulag ajilaa hiigeejee bolvol eh oron ard tvmniihee omnoos zaash ni semhen ustgaad ogvol yasan yum ve hairan minii eh oron sonoj duusallaa odoo yandaa yana

    ReplyDelete
  4. Battulgiig demjij baina, zorigtoi baij oshoo ihiig sanaachilan hiigeerei, medeej ard tumen chin tushij tulna, itgeliig ni buu aldaarai, Mongoliin zaluus ard tumen hiih ajiliig ni todorhoi bolgood ogohod tanii heldgeer alga erguulehiin dainii hurdan bosood irnee tiim huchirheg daichin ard tumen shuudee, odoo bol deeree yamar baigaa bilee tegeheer dooroo yaj ch guidelee olohov de, gehdee tand ih naidvar tavij baigaa bugdeeree hamtdaa oorchilj boloh baihaa

    ReplyDelete