2012/03/20

Намайг алаад аваад яваарай гэж хашгиралдацгааж байв


Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарын биеийн байдал муу байгаа тул эмчлэгч эмч нар нь хүнд .............
............хүмүүсийг хорих руу явуулахгүй гэв. Харин цагдаагийн ар гэрийнхэн нь биднийг алж байж авч яваарай хэмээн цагдаа нар руу хашгирч байв
Долоодугаар сарын 1-ний хэргийн гол “буруутан” болсон Ч.Амарболд Ш.Бат­сүх, О.Зоригт нарыг эмнэлэгт эмч­лүүлж байгаа, гэртээ бай­гаа гэх мэт сураг сүүлийн өдрүүдэд тасарсангүй. Тиймээс дээрх таамаглалыг үнэн эсэхийг сонирхохоор сэтгүүлч миний бие хэвтсэн гэх эмнэлэгт нь очлоо. Тэдний биеийн байдал шүүх хурлын дараа муудсан тул Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн, маш хүнд байгаа гэдэг нь ч үнэн болж таарав.
Биднийг тус эмнэлэгт очиход өвчтөнүүд гадаа нарлаж байсан юм. Энэ үеэр өвчтөн И.Даваа “Хурандаа нар энд эмчлүүлж байгаа. Бие нь нэлээд хүнд юм шиг байна билээ. Зөндөө л харуул, хамгаалалт гаргасан. Том дарга нар ч ирж харагдсан. Одоо тэд сэхээнд эмчлүүлж байгаа” гэсэн юм.
Энэ талаар нэмж тодруу­лахаар дотогш орсон ч эм­чилгээний тасаг руу нэвт­рүү­лээгүй. Цагдаа нар хам­гаалалтад гарсан байв. Эмнэлгийн гадаа ч УБҮ, УБЗ улсын дугаартай машинууд харагдсан. Хүлээн авахын ажилтны хэлж буйгаар өвчтөнүүдийн биеийн байдал маш хүнд байгаа учраас олон хүн орж болохгүй гэсэн. Хам­гаалалтад гарч байсан Сүх­баатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд ахлагч Б.Бат-Орших “Хүмүүсийн бие муу байгаа учраас эмч, сувилагч, ар гэрийнхэн нь л орж байгаа. Одоогоор асуултад тодорхой хариулт өгөх чадваргүй байна. Бид ч та нарт тоймтой зүйл хэлж чадахгүй” гэлээ.
Харин үүнээс хойш хэдхэн цагийн дараа, тодруулбал өчиг­дөр орой 19:00 цагийн үед ху­рандаа нарыг Ч.Хосбаяр шүүгчийн шийд­вэрээр Цагдан хорих 461 дүгээр анги руу авч явах гэж буй талаар бидэнд мэдээлэл ирж, тус эмнэлгийг зорилоо. Биднийг тус эмнэ­лэгт очиход цагдаа нар эм­нэлгийн бүх хаалгыг хам­гаалтад авч, дотогш хүн ойртуулахгүй байв.
Албаны хүнээс энэ талаар тод­руулахад “Хурандаа нарын биеийн байдал муу байгаа. Гэхдээ нэгэнт хорих шийд­вэр гарсан тул бид тушаал бие­лүүлэхээс өөр аргагүй шүү дээ. Даанч иргэд энэ бүхнийг ойлгохгүй бидэн рүү дайрч, орилж хашгирч байгаа нь хэцүү л байна. Шүүхээс хорь гэсэн шийд­вэрийг өгсөн тул бид яах ч арга алга.
доо хэдэн цагт ачиж явахыг нь хэлж мэдэхгүй байна” гэлээ. Үүнээс харахад тэд тушаал биелүүлж байгаа учир бид яах учраа ч олохгүй байна гэж цөхрөнгөө барсан янзтай байсан. Иргэд ч мөн тэдэн рүү дайрч “Та нар өнөөдөр дарга нарыгаа авч явж байна. Маргааш та бүхэн адилхан буруутан болно гэдгийг ойлгож байна уу. Хэдий цагдаагийн дарга нар ч гэсэн төрийнхнөөс л үүрэг авсан” гэж эсэргүүцэл үзүүлж байлаа. Тэд Ч.Хосбаяр шүүгчийг тайлбар хийхийг шаардаж, үүнийгээ ард түмэнд нээлттэй харуулах гэсэн. Энэ үеэр цагдаагийн “томчууд” бүгд очсон байв. Өчигдөр 19:00-21:00 цаг хүртэл тэнд байсан ч хурандаа нарыг хэзээ авч явах нь тодорхойгүй байсаар л байв. Мөн намайг алаад аваад яваарай гэж хаш­гиралдацгааж байв. Түүнчлэн Ч.Амарболд, Ш.Бат­сүх, О.Зоригт нарын биеийн байдал муу байгаа тул эмчлэгч эмч нар нь хүнд хүмүүсийг хорих руу явуулахгүй гэв. Харин цаг­­даагийн ар гэрийнхэн нь биднийг алж байж авч яваарай хэмээн цагдаа нар руу хашгирч байв.
Бүтэн дөрвөн жилийн турш бүгдийн анхааралд байсан до­лоодугаар сарын 1-ний гэх то­дотголтой хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, шүүхийн шийдвэрээс сүр дуу­лиан­тайхан хариу гарсан. Шүү­хийн шийдвэр гаргахдаа Эрүү­гийн байцаан шийтгэх хуульд заасан хэд хэдэн зүйл заалтыг зөрчжээ. Энэ нь шүүгдэгчид шүүх бүрэл­дэхүүнээс татгалзчихаад бай­хад шүүгч эрх мэдлээ хэтрүүлэн тэд­ний хэргийг хоёр таслаад зогсохгүй Ч.Амар­болд Ш.Батсүх, О.Зоригт нарт таслан сэргий­лэх арга хэмжээ авсан явдал юм.
Ийм шийдвэр гаргасан нь тэднийг шүүх хурлын эцсийн хариу гартал шүүн таслах ажиллагаанд саад болж болзошгүй гэсэн шалт­гааныг тогтоосон. Гэтэл ху­рандаа нар энэ талаар өөрс­дөө тайлбарлахдаа “Бид өөрсдөө хууль шүүхийн байгууллагад 20-30 жил ажилласан хүмүүс. Ямар үед шүүн таслах ажиллагаанд яаж саад учруулдгийг мэднэ. Гэтэл бид ямар ч тийм үйлдэл гаргаагүй байхад үндэслэлгүйгээр ийм шийдвэр гаргалаа” гэж байсан.
Энэ асуудлыг хуулийн та­лаас нь авч үзвэл шүүг­дэгчид, шүүгчээс тат­галз­сан  тохиолдолд шүүгч ямар нэгэн шийдвэр гаргах эрх­­гүй байдаг байна. Гэтэл шүүх бүрэлдэхүүн уг зүйл заалтыг үл ойшоосон үйл­дэл гаргасан. Хэргийн гол асуудал нь хамтдаа до­лоо­дугаар сарын гэх тодот­голтой байсан хэргийн дөр­вөн хүнийг юунд гурав, нэг болгож шүүх гэж байгаа нь цаанаа бас хардлага төрүүлж байгаа талаар ярих хүн ч олон.
Тухайлбал, долоодугаар сарын 1-ний үймээний үеэр дөрвөн хүн амиа алдсан хэрэгт  холбогдуулан шал­га­сан цагдаагийн хурандаа нарын хэргийг хоёр салгаж, улмаар гурвыг нь цагдан хорих шийдвэр гаргасан явдал юм.
Хэргийг салгасан шалт­гаан гэвэл тун товчхон. Шүүгдэгч Г.Ганбаатарын өм­гөөлөгч Б.Оросоо нь 21 хоногийн хугацаанд БНСУ руу явсан учраас шүүх хуралд оролцох боломжгүй болсон явдал. Харин Г.Ган­баатарын зүгээс шүүх хурлыг саатуулахгүйн үүд­нээс нэмж өмгөөлөгч авч, шүүх ху­ралд оролцох хүсэлтээ гар­гаж өгсөн боловч түүний хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм байна.
Ингэхдээ шүүх бүрэл­дэхүүн хууль бус ажиллагаа явуулж, үндэслэлгүйгээр өн­­гөрсөн хугацаанд хамт шал­гагдаж байсан хэргийг салгаж байна гэдгийг шүүг­дэгчдийн өмгөөлөгчид удаа дараа хэлж байсан. Тэр ч бүү хэл тус шүүх хуралд улсын яллагчаар оролцсон  Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Хишигжаргал шүүх бү­рэлдэхүүнд хандаж “Ин­­гэж болохгүй. Энэ хү­мүүсийн хэр­гийг хамтад нь шалгах ёстой” хэмээн хэлж байхад Г.Ганбаатар хурандаагийн хэргийг тусад нь авч хэ­лэлцэхээр болсон нь шүү­хийг хардахад хүргэж байгаа юм.
Үүнийг улстөрийн за­хиалгат хэрэг гэж ч ойлгож болохоор  юм. Ин­гээд шүүх хуралдаан эх­лэхэд дахин эл байдлыг тайлбарласан боловч хүлээж авах боломжгүй хэмээгээд дөрвөн жил хамтад нь шалгасан хэргийг салгаж, шуугиан дэгдээгээд байна.
Түүнчлэн шүүх хуралд орол­цож чадахгүй гэдгээ урьд­чилан мэдэгдсэн Б.Оросоо өмгөөлөгчийг 513 мян­­ган төгрөгөөр торгох шийд­­вэрийг гаргасан явдал. би­лээ. Аль эсвэл шүүх Г.Ганбаатар хурандааг өөрс­дийн ивээлдээ багтаах гэсэн нууц санаа юм болов уу.
Хамгийн гол нь адил хэмжээнд шүүгдэх учиртай дөрвөн хүнээс нэгийг нь авч үлдсэнийг юу гэж тайлбарлах вэ. Шүүгч Ч.Хосбаяр Г.Ган­баатарыг юуны учир авч үлдэв. Долоодугаар сарын 1-ний хэргээр гул барьж, улстөр хийгчдэд, шүүгчдэд энэ ямар ашигтай вэ гэх олон асуулт шинээр гарч, хариултаа хүлээх боллоо.
Энд тохирох хамгийн энгийн хариултыг улс­төрөөс, тэр дундаа төрийн тэр­гүүнээсээ хайж болох юм. Шүүх засаглал, про­курор, Ав­лигатай тэмцэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг гартаа атгасан тэрбээр шүүгч Ч.Хосбаяртай нэг нутгийнх. Дээрээс нь бараг л ах дүүс шиг харилцаатай тэднийг энэ удаагийн шүүх хурлыг хүссэнээрээ дэглэсэн гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.
2008 оны долоодугаар сарын 1-ний шөнө төрийн өндөрлөгүүд намуудын дарга нартай уулзах үеэр одоогийн Ерөнхийлөгч маань “Буудсан сумны чинь хонгио одоо ч миний ха­лаасанд байна” гэсэн. Тэгэхээр эрхэм Ерөнхийлөгч өөрөө тэр үед болсон явдлын амьд бөгөөд хамгийн жинтэй гэрч байх юм.

Өглөөний сонин

0 сэтгэгдэл:

Post a Comment