Авлигатай тэмдэх газрын дэд дарга Б.Хурц ард түмний баатар цол, тэмдгээр энгэрээ мялаагаад хэдхэн хонож байна. Түүнд энэ шагналыг "Монгол Улсын..........
...........иргэдийн гавъяаг алдаршуулах үндэсний холбоо", "Ард түмний дээд шагнал олгох дээд зөвлөл" төрийн бус байгууллагаас олгожээ.
Гэхдээ Б.Хурцыг шагнуулах саналыг төрийн бус байгууллагынхан өөрсдөө бус Тагнуулын ерөнхий газраас гаргасан гэнэ. Авлигатай тэмцэх газрын дэд даргад ард түмний баатар цол, тэмдгийг нь гардуулахаар төрийн бус байгууллагуудын удирдлагуудыг очиход тус газрын дарга Н.Ганболд, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Доодолсэнгээ, Гүйцэтгэх албаны дарга О.Эрдэнэ нар хүлээн авч, баяр хүргэж, хундага тулгацгаасан гэсэн.
Б.Хурц дарга цол, тэмдгээ зүүж, өргөмжлөлөө гардан авч буй гэрэл зургаа татуулан тун ч баяртай байсан гэнэ. Инээмсэглэл тодруулан зургаа татуулсныг бодоход шагнал нь түүнд ихэд таалагдсан бололтой. Эх орноосоо хол, гав гавцаархнаа харь улсын шоронд хоёр жил шахам хоригдож байхдаа хэзээ нэгэн цагт өөрт нь ийм шагнал ирнэ гэж тэр зүүдлээ ч үгүй байх.
Гэтэл түүний энэ хичээл, зүтгэлийг ард түмний төлөөлөл болсон төрийн бус байгууллагынхан үнэлж, шагналаа өгчээ. Баргийн аавын хүүхдүүд шантарч, ам алдахаар хугацаанд дуугүй байж байгаад ирсэн бол үнэлэхээс ч аргагүй. Гэхдээ харь улсад хоригдож байхдаа эх орныхоо нууцыг алдаагүй гэдгийг нь үнэлсэн үү, эсвэл ард түмэнд мэдэгдээгүй байгуулсан өөр гавьяа түүнд байгаа хэрэг үү гэсэн хардлага Б.Хурцыг шагнасан мэдээтэй хамт цацагдав.
Ямар ч байсан Б.Хурц ард түмний баатар боллоо. Ингээд бодохоор түүний амьдралын хуудсанд гэрэл гэгээтэй үйл явдал. Ард түмний баатар болно гэдэг баргийн хүнд тохиохгүй хувь заяа юм шүү дээ. Ер нь бол Б.Хурц дарга их азтай, бас авхаалжтай залуу.
Хар залуугаасаа төр улсын онц чухал албанд хүчин зүтгэж, олон гэмт хэрэг илрүүлж, ард түмнийхээ өмнө гавьяа байгуулж ирсэн. "Гаалийнхны" гэх тодотголтой Х.Баатар нарын олон хүн албан тушаалаа ашиглаж, авлигыг ус шиг өгч, авалцаж байсан хэрэг дээр ч гэсэн түүнийг гар бие оролцон ажиллаж байсан гэх юм билээ.
Энэ ч яахав гэхэд төр, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэж яваад харь улсад баригдан, хоёрын хоёр жил зовж шаналсан ч юман чинээ тоолгүй гараад ирсэн сэтгэлийн тэнхээг үнэлэх л хэрэгтэй. Одоо ч гэсэн авлигачидтай тэмцэж, эх орныхоо гэрэлт ирээдүйд санаа тавин зүтгэж л байна. Ийм л хүнд ардын баатар цол өгөхгүй бол өөр хэнд өгөх билээ.
Тиймээс ч ард түмний баатар цол, тэмдгийг энгэрт нь зүүж өгөхдөө төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, хошууч генерал Л.Гарамжил төр, ард түмнийхээ төлөө цаашид улам ихийг хийж бүтээхийг хүссэн гэсэн.
Ард түмний баатар болсон Б.Хурц дарга баатрынхаа найрыг хийх болов уу, яах бол. Ямар ч л байсан арав гаруй хоногийн өмнө түүнийг ард түмний баатар болсныг одоо хүртэл олон түмэн мэдээгүй л байна. Даруухан, нууцлаг амьдрах нь тагнуулч хүний араншин болохоор магадгүй шагнал авсныгаа ажлын хамт олон, гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглээд өнгөрөхийг хүссэн юм болов уу.
Юутай ч хийж бүтээснээ залуу насандаа ард түмнийхээ нэгээхэн хэсэгт ч болов үнэлүүлсэн Б.Хурц даргад баяр хүргэе.
Эх сурвалж: "Өдрийн шуудан

0 сэтгэгдэл:
Post a Comment