Сонгуулийн жилийн синдромд хамгийн их өртдөг хүмүүс бол Аймгуудын засаг дарга нар. Тэдний..........
................. тухай тендер будлиантай шийдсэн, авлига авсан, улсын хөрөнгө төсөв хувьдаа завшсан, өөрийн өмчит компанидаа тендер зарлалгүй хөрөнгө төсөв шилжүүлсэн тухай гомдол санал гардаг. Зөвхөн энэ он гарснаас хойш Авлигатай тэмцэх газарт арав гаруй аймгийн Засаг дарга шалгагдаж байгаа тухай мэдээлэл олон нийтэд цацагдаад байгаа билээ.
Энэ тухай DUULIAN.MN-ын зүгээс аймгуудын засаг дарга нараас мөн АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяраас тодруулга авснаа та бүхэнд тоймлон хүргэж байна.




За энэ тухай Засаг дарга П.Ганхуяагаас асуухад “2010 онд Замын-Үүд сумын засаг дарга М.Баянмөнх хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхдөө орлогоо нуусан гэсэн асуудал яригдсан юм. Өөрийн 100 хувийн эзэмшилд байдаг компаниа үнэн зөвөөр бичсэн мөртлөө орлогоо бичихдээ буруу бичсэн гэдэг юм. Өөрөө тайлбарлахдаа би зөвхөн авдаг хувиа бичих байх гэж ойлгосон гэж тайлбарладаг юм. Тэгээд арга хэмжээ аваад өнгөрсөн. Сүүлд нь халсангүй солисонгүй гэсэн хэл ам гарч л байсан. Тэр тухай л юм байна л даа. Тэрнээс биш намайг шалгасан юм уу, шалгаж байгаа юм алга” гэж тайлбарлав.



-Таныг Өвөрхангайн АН-ынхан АТГ өгсөн тухай хариу тайлбар хийх үү?
- Өвөрхангай аймгийн АН-ын дарга Т.Хасбаатар тэргүүтэй хэсэг нөхдүүд 3 дугаар сарын нэгэн буюу Эх орончдын баярын өдөр, МАН-ын 91 жилийн ойн баярын өдөр хэвлэлийн бага хурал хийж, Өвөрхангай аймгийн засаг дарга намайг төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан учраас АТГ өгч, цаашид тэмцлээ хийнэ гэж мэдэгдсэн. Төвийн бүхий л хэвлэл мэдээллээр уг мэдээллээ гаргаж, аймгийн төв дээр тэрхүү мэдэгдлээ хувилан тараасан.Энэ дашрамд хэлэхэд би аймгийн засаг даргаар гурван жил гаруй ажиллаж байна. Энэ хугацаандаа хууль бус үйл ажиллагаа огт явуулаагүй гэдгээ эхлээд албан ёсоор хэлэх нь зүйтэй байх. Аймгийн АН-ын тэрхүү мэдэгдэл гээчид таван асуудал дурдсан байгаа. Нэгдүгээрт “Баянтээг” ХК-ийн захирал Ганболдын хууль бус үйл ажиллагаанд хамтран оролцсон байж магадгүй гэсэн зүйл дурдагдсан. Ганболдын хувьд тус компанийн захирлаар 2007 оноос хойш ажиллаад, өнгөрсөн жил өөрийнхээ хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. “Баянтээг” ХК-ийн захирлаар ажилласан хугацаанд нь Ганболдыг хууль бус үйл ажиллагаа явуулсныг тогтоосон тухай ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр би ямар хууль бус ажиллагаанд нь хамтран оролцсон юм гэдгийг асуумаар санагдана. Үүнийг би тэгэхээр гүтгэлгийн шинж чанартай асуудал болсон гэж үзэж байна.
Хоёрдугаарт: Аймгийн төвийн “А” зэрэглэлийн газрыг танил тал, найз нөхөддөө өгсөн гэсэн байгаа юм. Харин миний хувьд ах дүүдээ ч юм уу найз нөхөддөө газар өгсөн юм огт байхгүй. Жил бүр аймгийн ИТХ-аас газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталдаг. Тэр батлагдсан төлөвлөгөөний дагуу, газрын албадууд дуудлага худалдаа хийх зэрэг шийдвэр гаргаад оруулж ирдэг. Тэдний шийдсэн дээр л Засаг даргын хувьд хууль ёсны үйл ажиллагаагаа явуулж шийдвэр гаргадаг. Түүнээс хууль бус үйл ажиллагаа огт явуулаагүй гэж үзэж байна.
Гуравдугаарт: Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас мөнгө барьцаалж дарамталдаг гэсэн зүйл тавьсан байгаа. Өвөрхангай аймгийн засаг дарга миний хувьд ч, аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд ч тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа алтны компаниудаас барьцаа болгож нэг төгрөг ч авч байгаагүй. Тиймээс энэ бол бас л худал гүтгэлгийн мэдээлэл болжээ гэж үзэж байна.
Дөрөвдүгээрт: Хуулийн хэлтсийн дарга н.Пунцаг, Мэргэжлийн хяналтын газрын дарга н.Сумьяасүрэн нарыг хууль бусаар албан тушаалаа хэтрүүлэн томилсон гэсэн байна. Энэ бас л гүтгэлэг. Хуулийн хэлтсийн дарга Пунцагийн хувьд Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтад орж шалгалт өгсөн. Тэгээд Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилсон. Би ч томилдоггүй юм. Мэргэжлийн хяналтын газрын даргын хувьд Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар томилогдсон. Бас л би томилдоггүй юм.УМХГ өөрийнхээ дэргэдэх Төрийн албаны зөвлөлөөрөө сонгон томилсон байдаг. Тэгэхээр засаг дарга хууль бусаар эдгээр хүмүүсийг томилсон гэдэг нь бас л гүтгэлэг болох нь ойлгогдож байгаа биз.
Тавдугаарт: Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүрийг барьж байгуулахад хөрөнгө мөнгө завшсан гэж ярьж байна билээ. Өндөр гэгээний сэрэг дүрийг бид 999 сая төгрөгөнд багтааж 12 метр өндөртэй, таван метр өндөр суурийн байгууламжийн хамт барьж байгуулсан. Энэхүү сэрэг дүрийн асуудал дээр мэргэжлийн байгууллагууд нь дүгнэлтээ гаргачихсан. Энэ сэрэг дүрийг найман зуу гаруй саяар л босгосон байна, үлдсэн 200-аад саяыг нь завшсан гэсэн байна билээ. Суурь нь 200 орчим сая төгрөг. Хөшөө сэрэг дүр нь 800 гаруй сая төгрөгийн төсөвт зардлаар боссон. Анх батлагдсан зураг төсвийн хувьд ярихад, суурийн байгууламж 300 гаруй сая, сэрэг дүрийн хөшөө нь 800 сая гаруй төгрөг. Нийтдээ Нэг тэрбум хоёр зуу гаруй саяар босох ёстой байсныг 999 саяд босгосон. Тендерт нь гурван компани оролцоод хамгийн бага үнийн санал өгсөн компани нь ялсан. Эндээс яамар нэг хөрөнгө мөнгө идсэн, шамшигдуулсан юм байхгүй гэдгийг би бас хариуцлагатайгаар мэдэгдье. Өнгөрсөн оны 12 дугаар сард энэ асуудлыг Сангийн яам өөр дээрээ татан авч шалгасан юм. УИХ-ын гишүүн З.Энхболд үүнийг шалга гэдэг үүргийг Сангийн сайд С.Баярцогтод өгсөн юм билээ. Үүнийх нь дагуу С.Баярцогт сайд холбогдох хүмүүстээ үүрэг өгөөд шалгуулсан. Шалгаж үзээд ямар нэг хууль бус үйл ажиллагаа алга. Үнэлгээнээс эхлээд бүх юм хуулийн дагуу явагдсан байна гэж үзсэн. Тэгээд ч дараа төлөх нөхцөлтэйгээр баригдсан сэрэг дүр юм. Энэ шалгалт явагдсаны дараа Сангийн яам өөрөө хянаж үзээд гүйцэтгэгч компанид мөнгийг нь шилжүүлэн өгсөн.
-Тэгэхээр таны нэр хүндэд халдаж байгаа нь юутай холбоотой хэрэг бол?
Эцэст нь хэлэхэд АН-ын дарга Т.Хасбаатарын хийж байгаа мэдэгдэл нь сонгууль ойртсоны шинж. УИХ, орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байна. Эдгээрийн өмнө, аймгийнх нь ажил төрөл гайгүй байгаа янз бүрийн асуудалд холбоогдоогүй нэр цэвэр хүмүүсийг юманд холбож, нэр хүндийг нь гутаах гэсэн улстөрийн шинжтэй үйлдэл гэж бид үзэж байна. Манай сэтгүүлчид мэдэж байгаа байх Т.Хасбаатар Улаанбаатар хотод байхдаа өнгөрсөн жилээс долоо хоног бүр Ерөнхий сайдыг огцруулья гэсэн бичиг өргөн барьдаг байсан. Саяхан Өвөрхангайн АН-ын дарга болсон юм билээ. Тиймээс өнөөх ээлжит юмаа л явуулж байна гэж үзэж байна. Тийм учраас дахин хэлэхэд надад ямар нэг хууль зөрчсөн асуудал байхгүй. Шалгадаг газрууд нь шалгана биз.



Энэ мэтчилэн бүгд шахуу би буруугүй гэсэн хариулт өгч байна. Энэ тухай АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяраас тодруулахад:
Шалгуулаад буруутай нь тогдоогдсон засаг дарга нар байгаа. Энэ тухай бид тухайн үед нь мэдээлж байсан. Тухайлбал Орхон аймгийн засаг дарга Д.Оюунбат, Говьсүмбэр аймгийн засаг дарга Ж.Баянмөнх гэхчлэн. Иргэдийн зүгээс Аймгуудын засаг дарга нарын тухай гомдол санал, мэдээлэл маш их ирдэг. Энэ мөрөөр бид шалгах учиртай. Гэхдээ тухайн хүний буруутай эсэхийг, эрүү үүсгэн шалгах шаардалагатай эсэхийг магадалах хэрэгтэй. Шалгаж байх явцад бид хуулийн дагуу мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Харин шалгаад буруутай нь тогтоогдоод, эрүү үүссэн нөхцөлд мэдээлэл хийдэг. Тэрнээс биш манайд гомдол санал, мэдээлэл ирсэн, шалгаж магадалж байгаа болгоныг хэлээд байх боломжгүй гэсэн хариулт өглөө. Ямартай ч Аймгуудын засаг дарга нарын тухай зөвхөн сонин хэвлэл гэлтгүй, АТГ болон бусад хуулийн байгууллагуудад мэдээлэл очиж тэр тухай шалгаж хянаж байгаа нь сайн хэрэг. Тодорхой цаг хугацааны дараа хар цагаан нь ялгарах л үлдлээ. Тэр үед хэн нь юу гэж хэлж байсныг эргэн санацгаая.
0 сэтгэгдэл:
Post a Comment