УГЗ яруу найрагч З.Түмэнжаргалын цогцост Францын цагдаа нар шинжилгээ хийж, түүнийг амиа хорлосон гэдэг дүгнэлт гаргажээ
Нэрт яруу найрагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн..............
......... Загдын Түмэнжаргап зуурдаар нас барж, олон хүнд уй гашуу авчирсан. Парисын Дорно дахины хэл иргэншлийн дээд сургуулийн Монгол судлалын тэнхимд багшилж, гэр бүлээрээ Парист амьдарч байсан нэрт яруу найрагчийг Францын цагдаа нар арав гаруй хоног хайсны эцэст гэрийнх нь ойролцоо урсдаг Сиенна мөрнөөс цогцосыг олсон тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Францын цагдаа нар түүнийг цогцост задлан шинжилгээ хийж, "Гадны ямар нэг нөлөөгүй, амиа хорлосон" гэдэг хачирхалтай дүгнэлтийг саяхан гаргажээ. З.Түмэнжаргал агсны эхнэр Дуучин Мягмарсүрэн нь Монгол улсаас тус улсад суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байсан. Тэрбээр дүүгийнхээ охиныг үрчлэн авч, Францад сургуульд сургаж байсан аж. Мөн дуучин Мягмарсүрэнгийн ээж, аав хоёр Парист очиж, хамтдаа амьдарцгааж байжээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр З.Түмэнжаргал агсан хадам ээжтэйгээ маргалдаж, гэрээсээ гараад иргэж ирээгүй.
Арав гаруй хоногийн дараа цогцос нь Сиенма мөрнөөс олдсон. Ямар нэг гадны нөлөөтай гэдэг сэжиг таамаг илрээгүй учраас Францын цагдаа нар түүнийг "Гэр бүлийн тааламжгүй харьцаанаас болж амиа хорлосон байх" гэдэг таамаг хүртэл дэвшүүлжээ. Үнэндээ ингэж үзэхээс ч өөр аргагүй байгаа бололтой. Тэрбээр нас барахаасаа өмнө гэрээслэл үлдээж, өөрийн уран бүтээлийн бүх эрхийг хүү Тэнгистээ өвлүүлж үлдээхээр бичиж үлдээсэн байсан гэнэ.
Францын Дорно дахины хэл иргэншлийн дээд сургуульд түүнтэй хамт ажиллаж байсан багш нар "Түмэнжаргал сүүлийн үед аливаа юманд их идэвхи, сонирхолгүй ханддаг болсон байсан. Заримдаа ажилдаа ирдэггүй. Түүний оронд хичээл заахаар эхнэр нь хүртэл ирж байсан" гэдэг мэдээллийг цагдаа нарт өгсөн байна. Энэ харамсалтай хэрэг гарсны дараахан Францад амьдарч байсан 18 настай охин мөн л амиа хорложээ.
Франц цагаачдад ээлтэй орон. Гэхдээ тус улс Монгол иргэдэд тун тааламжгүй ханддаг. Францад ажиллаж байгаа монголчуудад цагаачлах, ажлын виз барагтай бол олдоггүй. Тиймээс тэнд байгаа монголчууд хулгай хийж, нуугдаж, хар бор ажил олж, амьдралаа золгуулахаас өөр аргагүйд хүрч байна. Одоогоос гурван жилийн өмнө жолооч залуу барилга барьж байгаад амь насаа алдсан бас л харамсалтай хэрэг гарсан. Гэвч үлдсэн үр хүүхэд, эхнэрт нь өнөө хүртэл цагаачлалын виз олгохгүй хүнд суртал гаргасаар байна.
Эх сурвалж: "Тэргүүн" сонин

0 сэтгэгдэл:
Post a Comment