2012/04/19

Бид гуравт “хортой архи өгчээ” гэхэд нь дотор зарс хийсэн


Нэгэн үе парламентын хамгийн шударга гишүүнээр цоллуулж байсан Ц.Нямдорж манайдаа л өмнөө барьдаг.......
........ хуульчдын нэг. Түүний өргөн барьсан олон хууль дэмжигдсэн. Түүгээрээ ч олны дунд жинхэнэ “эх оронч” хэмээгддэг байсан нь саяхансан. Цөөнх байхдаа эвслийнхний булхайг дэлгэж, зарчимч шаардлага тавьснаасаа болж “хэрүүлч” гэж адлагддаг байсныг ч санаж байна. Харин өдгөө давхар мэх, дарамтлах аргаараа шагшигдаад байх шиг. Хууль зүйн сайд энэ эр бүр “тагнуулч сайд” хэмээгдэж байсан түүхтэй.
Тухайн үед түүний гэргий Ж.Долгормаа ханиа өмөөрөн, “Тагнуул байж яг харагдаач” хэмээн элэглээд, “Миний хань ямар ардын баатар болох гэж зүтгэж яваа нэгний овилгогүй санааг гүйцэлдүүлэх гэж улс төрд зүтгэж байгаа биш” хэмээн тунирхаад, “Үүний оронд баар ажиллуулж байсан бол амар байж дээ” хэмээн шүүрс алдсан. Тэгээд, “Нямдорж баяжаад Гүндалайгийн чигчий хуруунд хүрэхгүй” гээд атаархав уу, гомдоллов уу. “Яагаад Нямдоржийнх унах машингүй, орох оронгүй байх ёстой юм” гэж барьцаад, “Хөдөө гадаа байдаг хэдэн муусайн дүү нар, найз нөхдийн дэмжлэгээр унах унаатай болж болно. Таван кг ноолуур бариад ирэх тэднийхээ буянаар болж байна” хэмээн бас хэгжүүрхээд авсан.
Найз нөхдийн дэм байлгүй л яахав. Гэхдээ машин авахад нэмэрлэсэн гэхээр, эвгүй яривал авилга-хахууль гээч нь болчихвол яанав. Таван кг ноолуур зөөн хөдөө буйдхан амьдрах  дүүгийнхээ хөрөнгөөр эрх дархтай ах нь жип хөлөглөн, АНУ-д хүүгээ сургана ч гэж юу байхав. Тийм ч бай, үгүй ч бай ингэж тайлбарлаж, тайлагнах нь утгагүй. Төрд зүтгэж яваа ах нь харж хандана уу гэхээс, дутуугаа гүйцээлгэж дундуураа дүүргээд явах нь юу л бол.
Захирагчийн албанд хэлтсийн даргаар олон жил ажиллаж буй дэлгүүр, ресторанд архины зөвшөөрөл өгдөг Долгормаа хатагтай “Зөвшөөрлийг тусгай комисс хуралдаж олгодог юм, би зөвхөн гүйцэтгэх ажилтай” хэмээн болгоомжлоод, “маргааш ажилгүй боллоо гэхэд шууд очоод ажиллах ТҮЦ ч алга” хэмээн гомдоллож байсан.
Төрөлхийн шударга характертай нөхөр нь зээл аваад өгөөч гэсэн найздаа, “Би банкны эзэн биш” хэмээн шударгалж, эхнэрээ эвгүй байдалд оруулсан гэдэг. Энэ мэт санаснаа шулуухан хэлдэг сайдаа бид хэзээ ойлгох вэ …гэнэ үү! Оньсогын эзэн өөрөө оньсогоо зөв тайлах л үлдлээ.
Шударга хуульч гэдгээ бултах нөхцөлгүй илчлэх хийгээд, хуудуугүй үнэнийг гаргаад ирж чадах үнэн зарчимч төрх нь өдгөө харин илрэх зам нь шулуудаж байгаа юм биш үү. Хэрвээ ингэж чадна гэмээнэ Эрхэм дээдсийн бардамнал энэ буюу. Ийн агшинд тэр “Ардын баатар” байтугай гуншин зүүж, арсалдах нөхөд “ноходгүй” амар сайхандаа жаргах нь дамжиггүй. Тэр үед харин, “Ардын дайсан” мэт андуу ташаа адлагдаж, олон олон дайсантай явсан Ц.Нямдоржийн нүгэл буяныг, үнэний хорвоо нигүүлсэх байлгүй дээ.
Хэзээ ч, хаана ч гал, гэм алддаггүй сайд Ц.Нямдорж харин О.Дашбалбар агсан, Одонбаатар гишүүн асан нартай хамт хортой архи ууж гэнэдсэн удаатай. Тухайн үед  хэвлэлээр шуугиад өнгөрснийг санаж байна. О.Дашбалбар агсныг өнгөрөхөд тэр анх удаа ам нээж, “Бид гуравт, Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг шалгах үеэр задалсан ” Чингис” архи өгсөн. Талийгаач О.Дашбалбарыг, “Бид гуравт хортой архи өгчээ” гэхэд дотор зарсхийсэн. Чуулган дээр шалгалтын дүнг танилцуулж байхдаа толгой эргэж унасан” гэж батлан ярьсан ч, “болох талтай, магадгүй” гэдэг үгнүүдээр бөөрөнхийлөн орхисон. Сайдад анх нэр дэвшсэнд нь хонзогносон хэн нэг нь түүнийг дөрвөд, увсаар нь дуудан “ална, тална”-даа хүрч заналхийлж байсан. Гэвч тухайн үед УИХ дахь хашир догиудын нэг түүнийг сайд болно гэдэгт хэн ч эргэлзээгүй гэдэг. Магадгүй өнөө ч түүнийг өрнөж буй нөхцөл байдлаас өлхөн гарч чадна гэдэгт эргэлзэхгүй хэсэг байгаа байх. Долоо шархадсан чоно гэдэг шиг хортой архиар ч умдаалаад амжсан түүнийг харин, ямар гээч хор найруулаад байгааг мэдэхийг хүсэгчид олондоо олон.
Д.Сэндэр

0 сэтгэгдэл:

Post a Comment