............
Хүүхдээ хөнөөсөн эмэгтэй цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө "Түүнийхээ дөрвөн сарын ойг тэмдэглэж ийм тэнэг зүйл хийчихлээ. Би аймшигтай ихээр шаналж байна. Хүүгийнхээ эцэг, хадмууд, аав ээждээ юу хэлэхээ мэдэхгүй нь" хэмээжээ.
Тэрбээр энэ оны нэгдүгээр сард Уфимскийн төв эмнэлэгт 2.4 кг хүү төрүүлсэн аж. Ачинскийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр дөрвөн сартай нярайн ходоодноос алкохолын төрлийн шингэн илэрсэн бөгөөд амиа алдахдаа хоолой нь хатаж, элэг нь цочролд орсон байжээ. Одоогоор нярай үрийнхээ амийг санаатай хөнөөсөн "ээжийг" шүүхэд шилжүүлсэн бөгөөд тун удахгүй яллах юм байна.
Уг мэдээлэл "Правда" сонинд нийтлэгдсэний дараа олон зуун иргэн нялх үрээ хөнөөсөн ээжийг цаазлахыг хүсчээ.
Цагдаа нар хүүгийнхээ аминд хүрсэн эмэгтэйн нэрийг нууцалсан аж. Тэрбээр гэртээ талийгаач хүүтэйгээ хоёулаа байсан төдийгүй дөрвөн сарынх нь ойгоор эх нь архи ууж согтуурчээ. Улмаар бяцхан үрээ унтаж байхад нь сэрээж баяраа "хуваалцсан" байна. Түүнчлэн шүүх эмнэлгийн дүгнэлтэд бас нэгэн аймшигтай баримт олдсон нь талийгаач хүү согтууруулах ундаа "хэтрүүлэн" хэрэглэснээс дөрвөн цагийн дараа амиа алдсан аж.
Хүүгийн зүрх зогсохоос өмнө минут бүр "сур харваж", өтгөн нь ус мэт шингэн болсон байжээ. Эмч нарын хэлж буйгаар согтоох төрлийн ундаа нь дөрвөн cap бүү хэл хоёр нас хүрсэн хүүхдийн ходоод, элэгний үйл ажиллагааг хүчтэй гэмтээдэг хэмээн шинжлэх ухаан баталсан байдаг аж.
Талийгаач хүүгийн цуснаас 0.4 хувийн алкохолны төрлийн ундаа илэрсэн нь согтуу жолоочийн "дээд амжилт" юм. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын хуулинд 0.2 хувийн согтолт илэрсэн жолоочид таваас дээш жил автомашин жолоодох эрхийг нь хасах эсвэл хоёр жил хорих хуулийн заалт байдаг гэнэ. Хуулийнхан талийгаач хүүгийн "ээж"-д ямар ял оноох нь тодорхойгүй байгаа ч ОХУ-ын хуулинд бага насны хүүхдийг санаатай хороосон бол 25-40 жилийн ялаар шийтгэдэг.
Дүгнэлтэд дурьдсанаар хүү архи "ууснаас" дөрвөн цагийн дараа зүрх нь зогссон хэмээжээ. Тодруулбал, алуурчин эх төрсөн хүүдээ оройн 21:56 минутын орчимд архи уулгасан хэмээн мэдүүлсэн байдаг. Ингээд шөнө дундын үед хажууд нь хэвтэх хүүхэд нь амьсгалахгүй байгааг мэдмэгц түргэн тусламжийн эмнэлэгт ханджээ. Харамсалтай нь эмч нар ирсний дараа бяцхан хүүгийн зүрх аль хэдийнэ зогссон байжээ.
Үүнээс гадна Малайз улсад найман сартай хүүхдээ хатуу гараар "шийтгэж" буй эмэгтэйн бичлэг цахим ертөнцөд тарж, олон нийтийн сайтуудаар тэнэн хэссээр байна. Тус эмэгтэй нь уйлж байгаа хүүхдээ аргадахын оронд дэрээр олон удаа хүчтэй "балбаж", нүүр рүү нь алгадан, бөөр, нурууг нь хайр, найргүй өшигчиж байжээ. Уг үйлдлийг дэргэдээс нь харж суусан найз бүсгүй түүний балмад үйлдлийг зогсоохын оронд бичлэг хийж юу ч болоогүй мэт харж байв. Малайзийн хууль, хяналтынхан адгууснаас дор уг эмэгтэйг яллахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл гарсны дараа харгис эхийг үзэн ядсан олон сая хүмүүс бага зэрэг тайвширсан талаар "Крайм Ньюс" сонин бичжээ.
Т.Батсугар
Эх сурвалж: "Нийгмийн толь"
0 сэтгэгдэл:
Post a Comment