2012/12/22

Бие даагч гишүүд ЭМЯ-нд ажиллав

Тэрээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг салбарын эрдэмтэн, мэргэдтэй хамтран боловсруулж УИХ-д өргөн барьж байгаа аж. Эрхэм гишүүн С.Ð"анбаатар  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар санал, гомдол ихээр ирдгийг дурдаж, тухайн салбарт хэрэгжүүлж болох хэд хэдэн санал байдаг талаараа дурджээ. 

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай болох, орон нутагт явуулж буй үйл ажиллагаандаа иргэн, бизнесмэнүүдийг идэвхтэй оролцуулах, эрүүл мэндийн салбарт хяналт, хариуцлага, үр дүнгийн механизм заавал тогтоох, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зориулж гадаадаас оруулж ирдэг тоног, төхөөрөмжүүдийг ганц компанитай гэрээ хийж чанарын стандарт тогтоон зөвхөн тэндээсээ авдаг болох зэрэг саналыг тэрээр хэлсэн байна.

УИХ-ын гишүүн Ц.Ð"аваасүрэн эрүүл мэндийн салбар хөгжлөөс хоцорч буйг  хэлээд анагаахын чиглэлийн их, дээд сургуулийн сургалт, оюутан залуусын мэдлэг, чадварт анхаарах хэрэгтэйг онцолжээ. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа эмч нарын мэдлэгт цаашид анхаарч, эмчлэх лицензийн шалгалтын агуулгыг өөрчлөх, хариуцлагатай болгох хэрэгтэй байгааг дурдсанаар уулзалт өндөрлөжээ.


Powered By iWebRSS.co.cc

0 сэтгэгдэл:

Post a Comment