2012/12/22

Э.Батшугар цэргийн албыг хэрхэн хаасан бэ?

МАХН-аас УИХ-ын 2012 оны сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдээс хэд хэдэн хүнийг СЕХ зохих шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хассан билээ. Тэдний нэг нь Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Ð'атшугар. Түүнийг цэргийн жинхэнэ алба хаагаагүй гэсэн үндэслэлээр СЕХ хассан юм.

МАХН-ынхан үүнийг иргэний сонгох, сонгогдох эрхэд СЕХ халдлаа хэмээн үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандсан ч тус болоогүй. Ð"эвч намар гэнэтхэн “Э.Ð'атшугарыг цэргийн алба хаасан болохыг нотолж холбогдох байгууллагаас шийдвэр гаргасан. Одоо УИХ-ын гишүүн болоход саад болох зүйлгүй” гэсэн мэдэгдлийг УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ñ'с” эвслийнхэн гаргасан юм. Улмаар энэ талаар СЕХ-нд хандаж бичиг илгээсэн, хариуг хүлээж байгаа. СЕХ хариу ирүүлмэгц Э.Ð'атшугараар УИХ-ын гишүүний тангараг өргүүлнэ хэмээсэн. Тийм байр сууринаас “Шударга Ñ'с” эвслийнхэн 11 дэх гишүүнээр тодроод буй Ц.Оюунбаатарын тангаргийг өргүүлэлгүй хойшлуулсаар байгаа.

Тэгвэл өнгөрсөн зуны байдлаар цэрэгт явж үзээгүй байсан Э.Ð'атшугар цэргийн албыг хэрхэн хаасан бэ. Зарим хүн дүйцүүлэх маягаар мөнгөн төлбөрийг нь өгөөд цэргийн алба хаасанд тооцогджээ гэж үзэж байгаа.

Энэ талаар СЕХ-ноос тодруулахад цэргийн жинхэнэ алба хаах, иргэний цэргийн үүргээ биелүүлэх гэсэн хоÑ'Ñ€ Ó©Ó©Ñ€ ойлголт байдаг аж. Жинхэнэ алба хаана гэдэг нь өөрийн биеэр цэргийн алба хаах, эсвэл мөнгөн хэлбэрээр дүйцүүлж хаахыг хэлдэг. Иргэний цэргийн үүргээ биелүүлнэ гэдэг нь зарлан дуудах ирсэн тохиолодолд харьяа сум, дүүргийн цэргийн хэлтэст очиж бүртгүүлээд цэргийн алба хаавал хааж, чөлөөлөгдвөл чөлөөлөгдөхийг хэлдэг байна.

Э.Ð'атшугарын хувьд цэргийн жинхэнэ албаа хаагаагүй. Өнгөрсөн намар цэрэг татлагын үеэр харьяа дүүрэг дээрээ очиж бүртгүүлээд тухайн жилийн цэрэг татлагаас чөлөөлөгджээ. Ð"үүргийн цэргийн хэлтэст очиж бүртгүүлснийг нь МАХН-ынхан цэргийн алба хаасан хэмээн дүгнэсэн байна. Хуулийн дагуу цэргийн алба биеэр хаах насны иргэн УИХ-д нэр дэвшсэн тохиолдолд цэргийн жинхэнэ алба хаасан байхыг шаарддаг юм байна. Тиймээс Э.Ð'атшугараар УИХ-ын гишүүний тангараг өргүүлье гэхэд цэргийн жинхэнэ алба хаагаагүй гэсэн асуудалтай дахиад л тулгарах ажээ.



Powered By iWebRSS.co.cc

0 сэтгэгдэл:

Post a Comment