2013/01/02

Кейт Уинслет гурав дахь удаагаа хуримлав

Оскарын шагналт жүжигчин Кейт Уинслет гурав дахь нөхөртэйгөө сүр дуулиан  багатайхан, өөрийн сайн найзууд болон гэр бүлийнхнийхээ хүрээнд хуримаа хийжээ. Түүний гурав дахь нөхрийг Ричард гэдэг. Тэдний хуриманд цөөн тооны алдартнууд хүрэлцэн ирсний нэг нь Кейттэй хамт "Титаник" кинонд тоглосон Леонардо Ди Каприо байсан гэнэ. Хамтран тоглогчид хайр сэтгэлийн холбоотнууд болоогүй ч харин  нэлээд сайн найзууд болж үлдэж чадсан юм.

Хосууд гэрлэхээр болсон тухайгаа гэр бүлийнхэн найзууддаа гэнэт дуулгасан бөгөөд Кейтийн аав түүнийг дахин гэрлэх гэж байгааг дуулаад багагүй цочролд орсон гэнэ. Гэсэн хэдий ч охиныхоо амьдралаа аз жаргалтай болгохоор хийсэн энэ сонголт, шийдвэрийг хүндэтгэн үзсэн аж. Кейт Ричард нар өнгөрсөн жилээс болзож эхэлсэн юм.

Кейт Уинслет анх 1998 онд найруулагч Жим Триплетонтой гэрлэж байсан. Жим түүний кино ертөнц дэх амжилтын үүдийг  нээж өгсөн гэж хэлж болно. Харин тэд хоёр жил хамт  амьдарч бяцхан охинтой болсны дараагаар салцгаасан юм. Харин түүний хоёр дахь нөхөр жүжигчин Сэм Мэндс байсан. Тэд долоон жилийг хамт өнгөрүүлсэн ч өнгөрсөн 2010 онд мөн л салсан. Түүнээс хойш хэсэг хугацаанд ганц бие ээжийн амьдарлаар амьдарсны эцэст тэрээр ийнхүү дахин гэрлэж байгаа ажээ.

Э.Мөнхнасан

0 сэтгэгдэл:

Post a Comment