2013/01/25

Хамгийн ам бүлтэй айл хүнийхээ тоог нэмэх гэж байна

Манай гаригийн хамгийн олон ам бүлтэй айл өрсөлдөгчдөөсөө хэзээ хэзээгүй  тасарч, 200 хүнтэй болох дөхөж байна.

Тэдний бүх ойрын хамаатнууд Энэтхэгт аж төрдөг юм. Энэ өрхийн тэргүүн Пу Зионе  ямар ч хориг хязгаарлалтгүйгээр олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг шашин шүтдэг ажээ. Тиймээс мань эр 39 эхнэртэй, тоймгүй олон хүүхэд, ач, зээ, гучтай гэнэ.  Үүн дээр хүргэн, бэрүүд нэмэгдэнэ. Ингээд 197 хүн болж байна. Хоёрдугаар сард ам бүл нэмэгдэнэ.  Пу Зионегийн хүү, түүний ач, гуч бараг  нэгэн зэрэг төрөх ажээ.

Энэ бүх хүн дунд зэргийн зочид буудлын дайтай хувийн байшинд суудаг байна. Нэг удаа хооллоход 45 килограмм цагаан будаа, 40 килограмм ногоо, 20 килограмм мах ордог ажээ.

С.Золбоо

0 сэтгэгдэл:

Post a Comment