2013/01/03

Н.Удвал сайд түлэгдсэн охины ар гэрийнхнээс уучлал гуйлаа

Шинэ он гарахын өмнөхөн буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 29-нд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн эх барих эмнэлгийн сувилагч дөнгөж төрсөн нярайг угаах гэж байгаад түлж, гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал түлэгдсэн нярай охины ээж, аав, ар гэрийнхэнд хандан эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудыг төлөөлөн уучлал гуйлаа. Мөн тухайн үед нярай мэргэжлийн анхаарал болгоомж алдсан сувилагч н.Цэрэнлхамтай хатуу хариуцлага тооцохоо мэдэгдэв.

П.Наран

0 сэтгэгдэл:

Post a Comment