
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюутолгой" компанийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүнд урилга явуулжээ. Тэрээр урилгадаа, "Та бүхэн Оюутолгой төслийн эхлэх үндсийг тавьж, эгзэгтэй цаг мөчид удирдлагад нь оролцож, эдүгээ цаашдын хувь заяаг шийдвэрлэхээр ажиллаж байгаа билээ. Төслийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож, бичиг баримттай ажиллах нь чиг нэг боловч хийх дүгнэлт, гаргах шийдвэр, илэрхийлэх арга зам нь зарим зүйл дээр нийлж, зарим зүйл дээр өөр байсан нь маргашгүй үнэн. Энэ байдал нь монголчууд бидэнд эрх ашигтаа нийцсэн ижил үр дүн авч ирэхгүй, магадгүй дотроо зөрөлдөөнтэй мэт бусдад ойлгогдож болох юм. Тиймээс бид нүүр тулж уулзан, энэхүү төслийн цаашдын үр ашиг, Монгол түмэндээ илүү өгөөжтэй байхын төлөө нэгэн үзүүрт сэтгэлийг барьж санал бодлоо чин сэтгэлээс ярилцаж хуваалцах урилгыг хүргүүлж байна" гэжээ.
Нээлттэй мэдээлэл өгөх уулзалтыг ТУЗ-ын гишүүдийг арваннэгдүгээр сарын 8-ний өдрийн 13.00 цагт Төрийн ордны Зочны уулзалтын өрөөнд хийх бөгөөд хуучин ТУЗ-ын гурван гишүүн болон шинэ ТУЗ-ын гишүүдийг хүрэлцэх ирэхийг уриалсан байна.
Ш.ЧИМЭГ
0 сэтгэгдэл:
Post a Comment