2013/12/18

Байнгын хороо Ч.Улааныг огцруулах шаардлагагүй гэж үзэв

УИХ дахь Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сангийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг хэлэлцлээ. МАН-аас өгсөн Ч.Улааныг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсаны дараа саналаа илэрхийлсэн юм.

Үүний дараа байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Сангийн сайд Ч.Улааныг огцруулах уу гэсэн саналыг томъёоллоор санал хураалгасан бөгөөдтус байнгын хорооны 18 гишүүнээс тав нь оцруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Ингэснээр байнгын хорооны гишүүдийн олонхи нь Ч.Улааныг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм.

Ш.ЧИМЭГ


0 сэтгэгдэл:

Post a Comment