2014/01/23

Хууль бус агнуурыг бууруулах эрх зүйн талаар хэлэлцэнэ

"Хууль бус агнуурыг бууруулах эрх зүйн орчинг шинэчлэх" сэдэвт хэлэлцүүлгийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам маргааш зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгээр хууль бус агнуурыг бууруулахад бодлогыг ямар шинэчлэл хийх шаардлагатай,  Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн давуу болон сул тал, агнуурын бүс нутаг ба хувийн хэвшлийн оролцоо зэрэг хэд, хэдэн чухал асуудлыг хөндөн ярилцах юм.

Сүүлийн гурван жилд  буюу 2009-2012 онд хууль бусаар агнагдсан амьтдын тоон судалгааг харвал нэн ховор, ховор амьтдаас  76 монгол бөхөн, 4 борцгор хотон,  14 халиун  буга, 6 хүрэн баавгай,  2 хар сүүлтийг хууль бусаар агнасныг хууль хяналтын байгууллага илрүүлсэн байна. Хууль бус агнуур үйлдсэн хэргийн 80 хувь нь галт зэвсгээр үйлдэгдсэн зөрчил байгаа юм.

Мөн энэ хугацаанд 50800 тарвага, 702 үнэг, 1000 хярс, 190 буга, согоо, 108 монгол бөхөн, 36 хүрэн баавгай, 240 саарал чонын түүхий эдийг хууль бусаар худалдаалах гэж байгаад баригдаж байжээ.

Г.ДАРЬ


0 сэтгэгдэл:

Post a Comment