2014/04/24

МАН-ын бүлэг хуралдав

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр өглөө ээлжит бусаар хуралдлаа. Уг хуралдаанаар хэлэлцсэн асуудал нууц байгаа ч Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн гэх мэдээлэл байна.

Мөн өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эл асуудал хэлэлцэх тул бүлэг хуралдаж саналаа нэгтгэсэн гэх албан бус мэдээлэл бас байна.

Г.ДАРЬ

0 сэтгэгдэл:

Post a Comment