2014/04/29

Ц.Нямдоржоор уучлалт гуйлгах боломжгүй

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баттулга нарын маргаан бүхий л шатны шүүхээр дамжин эцсийн цэгтээ тулж Ц.Нямдоржийг уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гарсан билээ. Маргаан эхэлсэн хугацаа нь гэвэл бүр 2012 оныгуравдугаарсарын 21. Ц.Нямдоржийн   "Сайд ба сэтгүүлч" хэмээх телевизийн ярилцлагад орохдоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэнд нь Х.Баттулга гишүүн гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан хэмээн нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан юм. Хоёр жил гаруй үргэлжилсэн маргааны эцэст шүүхээс Ц.Нямдоржид Х.Баттулгаас уучлалт гуйхыг даалгасан ч энэхүү шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломж нь хуулинд байхгүй аж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхны хувьд хуульд заасан хариуцлага, ял, торгуулийг л эдлүүлэх боломж байх болохоос биш уучлалт гуйхгүй хэмээн гөжүүдлэсэн нөхрийг яаж ч чадахгүй гэнэ. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэлийнхэнд "амнаас нь татаж, гарыг нь мушгиж байгаад" уучлалт гуйлгах эрх л нэгэнт байхгүй хойно Ц.Нямдорж насаараа уучлалт гуйх өртэй, Х.Баттулгад бүх шатны шүүхээр ялсан нэг шүүхийн шийдвэр л үлдэж буй аж.


Уг нь Х.Баттулга сайд ядаж "зуун төгрөг" л нэхэмжилсэн бол шийдвэр гүйцэтгэлийнхэнээс шүүхийн шийдвэрийг гүйцэтгэлийг нэхэж болох л байж дээ.


Б.ЭНХ

0 сэтгэгдэл:

Post a Comment