2014/07/22

УИХ-ын дарга Баянхонгорт амарч явна

УИХ-ын дарга З.Энхболд ээлжийн амралтаа аван энэ сарын 16-нд Өвөрхангай аймгийг зорьсон. Өнгөрсөн хугацаанд тэрээр тус аймгийн Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ойд оролцсон бол өнөөдөр Баянхонгор аймагт болж буй Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслолд оролцож байгаа ажээ.

Хаврын чуулган завсарласан тул УИХ-ын гишүүдийн олонх нь орон нутагт наадамлаж явна. УИХ-ын дарга хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ "Цаг үеийн нөхцөл байдлаас болж ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болзошгүй" гэдгийг сануулсан юм. Гэхдээ ээлжит бус чуулганыг хэзээ хуралдуулах вэ гэдэг тов одоо тодроогүй байна.

Г.НАРАН

0 сэтгэгдэл:

Post a Comment