2014/08/20

Хятадын удирдагч Си Жиньпин өнөөдөр ирнэ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр 11.40 цагийн орчимд хүрэлцэн ирнэ.

Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү айлчлалын хөтөлбөрт тусгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар өнөөдөр уулзаж,  хэлэлцээ хийнэ. Харин маргааш УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана. Түүний дараа БНХАУ-ын дарга Си Жиньпинд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар бараалхах ажээ.

Онцлоход, Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой энэ онд тохиож байна.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment