2014/09/03

Сүхбаатарын талбай: Мэргэн буучид байраа эзэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монголд айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины онгоц 12:40 цагт "Чингис хаан" нисэх онгоцны буудалд газардах байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилж, 14:10 цагийн орчим Улаанбаатарт ирэхээр болоод байгаа билээ.

Яг одоо Сүхбаатарын Төрийн ордноос "Чингис хаан" олон улсын нисэх буудал хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлаж эхлээд байна. Чингисийн талбайн ойролцоох өндөр барилгуудад мэргэн буучид байраа эзэлсэн нь харагдаж байгаа бол тун удахгүй төв талбайн эргэн тойрны явган зорчигчдын хөдөлгөөнийг ч хаахаар зэхэж байна.


 

0 сэтгэгдэл:

Post a Comment