2014/10/01

МАН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийнэ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа өндөрлөөд байна, гэвч хэлэлцсэн асуудлынхаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр боллоо.

Бүлгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд багтжээ. Үүнд төмөр замын бодлого, Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай, "Эзэн-100" хөтөлбөрүүд багтсан юм байна.

Бүлгийн гишүүдийн хувьд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг санал нэгтэй дэмжих өмнөх байр сууриа бататгасан бол "Эзэн-100" хөтөлбөрт мөн л муу дүн тавьжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаа ирэх баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд тайлагнах юм.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment