2014/10/30

Ерөнхий сайдын асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа

Өнгөрсөн лхагва гаригт хуралдах хуваарьтай  байсан Байнгын хороодын хуралдаан хоёр өдөр хойшлогдож өнөөдөр товлогдсон дахин хойшиллоо. Өглөөний 08.30 цагт эхлэх байсан Байнгын хорооны хуралдан цагийн дараа эхэлсэн ч АН-ын бүлэг завсарлага авснаар ирэх долоо хоногийн лхагва гариг хүртэл хойшилж байна. АН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байгаа учир ийнхүү завсарлага авч байгаа бололтой. Өчигдөр үдээс өмнө бүлэг хуралдаж цаг үеийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг сонссон юм.

С.ОТГОН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment