2014/10/01

АН-ын бүлэг хуралдаж дууслаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс хойш ээлжит хуралдаанаа хийсэн бөгөөд дөнгөж сая өндөрлөөд байна. Хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар мэдээлэл хийжээ. УИХ-ын даргын мэдээлэл нь энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал байсан бол Ерөнхий сайдын хувьд Засгийн газраас хэрэгжүүлсэн "Эзэн-100" хөтөлбөр юм байна. Гэхдээ бүлгийн гишүүд хуралдааны ихэнх цагийг маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд зарцуулжээ. Ингэхдээ Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд ихэнх цагаа зарцуулсан юм байна.

Бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр тус бүлгээс албан ёсоор мэдээлэл хийсэнгүй.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment