2014/11/24

“Зориудаар ийм мэдээлэл тарааж байна”

УИХ-ын нэгэн гишүүн "Макс" группийн захирал Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар нарын хамт "Вояж" зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл цацагдсан. Нэр нь нууцлагдсан УИХ-ын гишүүнийг Д.Зоригт гэх таамаг ч байгаа юм. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Зоригтоос тодрууллаа.

-Таныг мөрийтэй тоглож  байгаад газар дээрээ баригдсан гэх мэдээлэл цацагдлаа. Тайлбар өгөхгүй юу?

-Тийм зүйл байхгүй. Би "Вояж" гэдэг нэртэй зочид буудалд очоогүй. Энэ мэдээлэл хаанаас гарсныг лавласан.  Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн яригдаж байгаа энэ цаг үед бодлогоор ийм мэдээлэл тараасан байна лээ.   

-Гэхдээ цагдаагийнхан үйлдэл дээрээ илрүүлсэн тухайгаа мэдээлнэ гэсэн байна?

-Цагдаагийнхан мэдээллээ хийнэ л биз дээ.  Ер нь хүмүүс сонирхлоороо нэгдээд  хөзөр, биллиард, муушиг зэрэг тоглохыг хууль бус гэж үзэхгүй. Харин зохион байгуулалттайгаар бооцоо тавьж тоглосон бол хууль бус гэж үзнэ.

С.ОТГОН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment