2014/11/25

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Батчимэг ахална

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Засгийн газрыг байгуулах асуудлаар Монгол Улсын Их Хуралд суудалтай бусад нам, эвсэлтэй зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсгийг зургаан гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж,  ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Батчимэгийг томилжээ.

Ажлын хэсэг маргаашнаас эхлэн нам, эвслүүдтэй зөвшилцөх анхны уулзалтыг хийж эхлэх юм байна.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment