2014/12/21

Шилэн дансны хуулийн учир

Шилэн дансны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Төрийн ордны Их танхимд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр "Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт" зөвлөгөөн зохион байгуулсан билээ.

Тус зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг амралтын өдрүүдэд хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байлаа.

Уншигчдын хүсэлтээр Төрийн тэргүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь дахин хүргэж байна.

ТЕКСТ хэлбэрээр үзэхээр бол ЭНД дарна уу?!

ВИДЕО хэлбэрээр үзэхээр бол ЭНД дарна уу!

Шилэн дансны тухай хуулийн үйлчлэх хүрээнд төсвийн болон Төр, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар компани, төрийн өмчийн оролцоотой хувийн хэвшил болон бусад байгууллага хамрагдаж байгаа юм. Төсвийн байгууллагад яамд, агентлагаас эхлээд аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгоны цэцэрлэг, сургууль зэрэг бүхий л шатны 5000 төсвийн эрх захирагч, Төр, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар компанид Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллага,Хувийн хэвшил болон бусад байгууллагад 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага байх бөгөөд өнгөрсөн оны худалдан авалтын үйл ажиллагаанд 20,0 мянган аж ахуйн нэгж хамрагдах юм.

Хуулийг БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИХ

 

 

0 сэтгэгдэл:

Post a Comment