2014/12/19

Ерөнхий сайд мэдээлэл хийж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж байна. Тэрхүү мэдээллээр энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар инфляци 11.5 хувьтай гарсан бол улсын өр 11.5 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ний 53 хувьтай тэнцжээ. Тиймээс ойрын хугацаанд өөрчлөлт хийж, өнөөгийн хүнд байдлыг зохицуулахгүй бол улс орон дампуурах хэмжээнд хүрэх гэнэ.

Мөн удахгүй Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд тэр нь шилжилтийн үеийн зохицуулалттай байх аж.

Ерөнхий сайдын мэдээлэл үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment