2015/04/25

Нийслэлийн МАН-ын хороо 90 нас хүрлээ

Нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын арга хэмжээ яг одоо Тусгаар тогтнолын ордны гадаах талбайд болж байна. Ойн арга хэмжээний хүрээнд баярын хурал болж, МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, мөн тус намын гишүүд дэмжигчид оролцож байна.

Баярын хуралд нийслэлийн МАН-ын хороог удирдаж байсан үе үеийн дарга нар илтгэл тавьж буй юм. Тухайлбал, Нийслэлийн МАН-ын хорооны 29 дэх даргаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ажиллаж байсан бол 28 дахь Нийслэлийн МАН-ын хорооны даргаар МАХН/МАН/-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Даш-Ёндон нар илтгэл тавилаа. Баярын хурал үргэлжилж байна.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment