2015/04/23

МАН-ыг засгаас гарахыг шаардав

Сонгуулийн тогтолцоог яаж явуулах талаар ард түмний дунд санал асуулга явуулах  ёстой гэсэн шаардлагыг МАН тавих болсон. Үүнтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа юм. Тэгвэл АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос Ардын намын барьж байгаа бодлогыг эсэргүүцэж, тэднийг засгаас гарахыг шаардав. Тодруулбал "Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасны дагуу "Улсын их хурал нэг танхимтай далан зургаан гишүүнтэй байна, Улсын их хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох" эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж дөрвөн жилийн хугацаагаар сонгодог үндсэн эрхийг хангасан 48:28 харьцаатай холимог тогтолцоог үгүйсгэж, татвар төлөгчдийн зургаан тэрбум төгрөгөөр бүх нийтийн санал асуулга явуулах Монгол Ардын намын улс төрийн бодлогыг эрс эсэргүүцэж байна.  Хоёрдугаарт, Монголын ард түмэн 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намд дийлэнх олонхийн санал өгснийг сануулж улс төрийн аливаа явуургүй үйлдлээ зогсоон "Шийдлийн Засгийн газар"-аас нэн даруй гарахыг шаардаж байна" гэжээ.

М.ЯЛАЛТ

0 сэтгэгдэл:

Post a Comment