2015/05/28

Цагдаагийн албаны хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн хуулийн төслийг ийнхүү жилийн дараа дахин өөрчлөхөөр оруулж ирээд байгаа юм.

1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр УИХ-аас баталсан Цагдаагийн байгууллагын тухай хуульд цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тусгаснаар уг албан хаагчийн эрх үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг анхлан бүрдүүлж өгчээ.Гэхдээ нийгмийн хөгжилтэй уялдан цагдаад итгэж, хүндэтгэлтэй хандаж ирсэн нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдсөн, цагдаагийн алба хаагчийн нийгмийн болон бусад баталгаа бэхжээгүй, цагдаагийн алба мэргэшлийн болж хөгжиж чадахгүй байна гэж хууль санаачлагчид үзэж байна. Хуулийн төсөлд алба хаагчийн эрх, үүрэг, түүнд хориглох зүйл, нийгмийн баталгааг олон улсын хэм хэмжээ, бусад улсын туршлагыг судалж, Монгол орны онцлог, эрх зүйн системд нийцүүлэн, алба хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан бүлэг,  цагдаагийн тангарагийг өөрчлөн томъёолжээ. Мөн цагдаагийн цолыг "албан тушаалын цол" байсныг өөрчилж, албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан олгодог болгохоор тусгасан байна. Хуульд орж байгаа нэг чухал өөрчлөлт нь галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, баримт бичиг шалгах, орон байр бусад газар нэвтрэн орох, үзлэг хийх зэрэг үйл ажиллагааг зохицуулсан бүлгийг шинээр нэмж, цагдаагийн төв байгууллагын бүтцийн нэгж, түүний хэрэгжүүлэх чиг үүргийг тухайлан заасныг ерөнхийлөн зохицуулах хэлбэрээр өөрчилсөн байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Аймгаасаа баян аймгийн Засаг дарга нартай яаж тэмцдэг юм бэ. Энийг засах чиглэлд тодорхой өөрчлөлт оруулах заалт орсон уу. Хоёрт, томилгооны асуудлыг бид олон жил ярьлаа. Цол хуучин хэлбэрлүүгээ орох гэж байгаа гэсэн үнэн үү. Улсын төсөвт 3.4 тэрбум төгрөг нэмэгдэнэ гэдэг үнэн үү. Цагдаагийн байгууллага жил бүр иргэдэд ажлаа хэзээ тайлагнадаг болох вэ?

Д.Дорлигжав: Томилгооны асуулт нийтлэг асуулт байна. албан тушаалын цол гэдэг хатуу байдлаар хандах биш ажилласан жил, туршлагыг харгалзахаар болсон. Цагдаагийн төсөв 101 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй. Хууль батлагдснаар 3 тэрбум төгрөг нэмэгдэнэ. Энэ  мөнгө бүтэц  зохион байгуулалт, үйл ажиллагааны зардалд зарцуулагдах тооцоо байгаа.

-Хууль сахиулагчдын эрхзүйн байдлын стандарт гэж яриад байгаа юм. Гэхдээ энэ хүмүүс өөр өөр ажил үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс үүнийг тус тусынх нь хуульд нийгмийн асуудлыг тусгах нь зүйтэй гэж үзсэн.

ЦЕГ-ын дарга Р.Чингис:  Эрүүгийн цагдаагийн газарт тодорхой нэгжүүд бий. Харьяалал нь УЕПГ-т байгаа. Харьяалал нь ямар байхыг прокурор шийдэж байна. Цагдаа иргэншинэ гэдгийг нэг талруу оруулж болохгүй. Хагас цэрэгжсэн зохион байгуулалттай байдаг. Цагдаа ажлаа тайлагнаж байгаа. Надад аймаг дүүргийн бүх цагдаагийн дарга нар иргэний зөвлөлд ажлаа тайлагнаж энэ мэдээлэл ЦЕГ-т нэгтгэгдэж ирдэг.

Хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

С.ОТГОН

 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment