2015/10/21

“Шинэ тэнцвэрийн бодлогыг дэмжих хэрэгтэй”

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг үргэжлүүлэн хэлэлцэж байна.

Ц.Нямдорж: Арилжааны банкууд нь таргалаад ард түмэн, бизнес эрхлэгчид нь тураад байгаа улс даа. Түрүүнд Батзандан хэлж байна лээ. Дэлхийд байхгүй өндөр хүүтэй байна гэж. Гадны банк оруулах талаар яриад байхаар арилжааны банкуудыг захирлууд нэгдэж аваад ордон дотор гүйгээд байдаг. Өөрсдөө болохоор хүүгээ бууруулахгүй, шулаад суудаг. Ийм эх оронч бус банкуудтай болчихлоо. Одоо тэгээд гадны банкийг оруулж ирдэг юм уу, яадаг юм.

Худалдаа хөгжлийн банк 1990 онд ашиглалтад орсон байшингаа нураагаад ахиад шинэ байшин барьж байна. Үйлдвэрчний ордны хажууд бас нэг банк өндөр шилэн барилга барьж байгаа гэж сонссон. Эдийн засаг хямраад байхад банкууд байшингаа томруулаад байдаг. Энэ өндөр хүүгээ бууруулахгүй юм уу. Инфляци хамгийн бага түвшиндээ орсон, 4.9 хувьд хүрлээ сайн байна гэх юм. Үүнийг би муу үр дүн гэж хараад байна. Энэ бол эдийн засаг муу байгаагийн илрэл шүү дээ. Засгийн газар болохоор эдийн засаг муу байна гэх юм. Гэтэл Монголбанк болохоор эдийн засаг сайн байна гэх юм. Эдийн засаг цусны эргэлтгүй болчихлоо.

Н.Золжаргал: Инфляци нам байгаа нь бид нар бололцоо олгож байна гэж харж байна. Уул уурхайн том шок, өсөлт бууралт бид нарт сөргөөр нөлөөллөө. Зээлийн хүү 2007 онд 19.2 хувьтай байсан бол одоо 10.7 хувь болж буурсан. Зээлийн хүүнд эерэг нөлөө гарах, үүний тулд дотоод,гадаад тэнцвэрээ харах ёстой л доо. Төсвийн хэлэлцүүлгийн явцад инфляцийн талаар яагаад ингээд ярилцах болов гэхээр төсвийн алдагдлын нөлөөллийг бууруулах шаардлагатай байна. Төсөв дотор гарсан өөрчлөлтүүдийг харах юм бол инпортын татвар эзэлж явдаг. Инпортын татварын төсөөлөл олон жилийн төсвийн алдагдал болж явсан.

Ж.Энхбаяр: Монгол төгрөг дэлхийд хамгийн их унасан валютаар тодорлоо. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үндэснийхээ мөнгөн тэмдэгт руу дайрсан дайралт болжээ. Орон сууц моргэйжийн зээлийг хэтэрхий өөгшүүлснээс үл хөдлөх хэрэнгийн үэн тасралтгүй унаж байна. Төгрөгийн ханшийн уналтаас болоод аж ахуйн нэгжүүд700 гаруй тэрбум төгрөгийн алдагдал амсч байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс болж шатахууны үнэ нэмэгдлээ. Гурилын үнэ өслөө, "Атар" талхны үнэ 600 төгрөг байсан бол 1100 төгрөг боллоо. Мөнгөний нийлүүлэлт эрс багассан. Зээлийн хүү өснө. УИХ өнгөрсөн хугацаанд явуулсан Монголбанкны бодлогын талаар нээлттэй, ил тодтусгай хэлэлцүүлэг явуулахыг хүсч байна. Үүнийг заавал ярих ёстой. Учир нь Монголбанк бол УИХ-ын байгууллага гэдгийг заавал сануулах гэсэн юм.

О.Содбилэг: Гадаад валютын нөөц хэд байна. Үүнийг тодруулж асууя.Маш олон банкуудын муу зээлийн эзлэх хувь олон байна. Муу зээлийн багц хэд байгааг бодитойр асууя. Хэрэв муу зээлээ нуугаад байвал банкны систем эрүүл байна уу, үгүй юу гэдгийг асууя. Зээлийнхээ ангилалыг хэр зөв хийж байгааг асууя.

Н.Золжаргал: Бусад уул уурхайн хамааралтай, хөгжиж байгаа орнуудын хувьд ханшийн хөдөлгөөн тогтвортой байгаа. Ханш бол он гарснаас хойш таван хувийн хөдөлгөөнтэй байгаа. Зээлийн багцийн чанарыг Монголбанк ил тод мэдээлдэг. Та бүхэнд тараагдсан номны 69 дүгээр хуудсанд дэлгэрэнгүй бичсэн байгаа. Чанаргүй зээл 627 тэрбум байна. Энэ нийт зээлийн таван хувьтай тэнцэж байна. Бидний хэлэлцэж байгаа мөнгөний бодлого төсвийн бодлого маань санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахад чухал нөлөөлдөг.

С.Дэмбэрэл: Миний ойлгож байгаагаар гурван тэнцвэрийн хүсээд байгаа шүү дээ. Нэгдүгээт төсвийн тэнцвэрийг хүсээд байгаа. Монголбанкны оруулж ирснэ гурван салаагийн 3.27 хувь бол зохистой болж чадахгүй юм байна гэж ойлгож болох уу. Төсвийн алдагдал тэг хувьтай бол сайн юм байна. Бүр болохгүй бол хасах нэг байлгах ёстой гэж ойлголоо. Эдийн засгийн өсөлтийг ирэх онд 4.1 гэсэн байна. Энэ 4.1 болон танай төсөөлөл хоёр яаж зөрж байна.

Н.Золжаргал: Төлбөрийн тэнцэл 125 сая долларын ашигтай гарсан. Дахиад хэлэхэд богино хугацааны эерэг, сөрөг төсөөллийг Монголбанк хийхээс зайлсхийдэг. Дотоодын нийт бүтээгдэхүүнд хийсэн төсөөлөл маань бодит гүйцэтгэл нь нэлээд доогуур, дахид нэг хувиар буурах хандлагатай байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг 2015 онд нэг тэрбум доллараар тооцсон. Гэтэл өнөөдөр 0.1 хувьтай байна.

СЗХ-ны дарга З.Нарантуяа: Сангийн тогтвортой байдлыг бий болгох хөгжлийн стратегитай болохоор төлөвлөсөн.

Д.Хаянхярваа: Монгол Улсын өсөлт 17 хувьтай байсан. Гэтэл өнөөдөр гурван хувийн өсөлт ярьж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр баахан мөнгө тараасан. АСЕМ-д баахан зардал гаргаад байна гэсэн. Гэтэл энэ мөнгийг хэвлээд тараагаад байна. уу. АСЕМ-д хэдэн төгрөг зарцуулсныг хэлж өгнө үү. Хятадын своп хэлэлцээр хийгээд байгаа гэх юм. Нэг өдөр хавханд орчих юм биш биз.

Н.Золжаргал: Хөтөлбөрийн үр дүнгийн талаар товчхон хэлье. Хаврын чуулганаар хоёр нам засагт хамтарч байхад нэлээд дэлгэрэнгүй ярьж байсан. Энэ олны сүүлээр 200-аад тэрбум Моргэйж өөрөө үнэ тогтворжуулахаас илүү хуримтлалын маань суурь ойлголт. 80 мянган иргэн маань таван их наядын барилгыг худалдаж авсан байдаг. Моргэйж бол муу зээл нь бага байдаг санхүүгийн зохицуулалт руу эртхэн шилжсэн нь зөв. Гадаадын банк оруулж ирэх дээр Монголбанк гацаасан юм ярьж байна. Монголбанкинд ийм санал ирээгүй. Нийт эдийн засгийн төлбөрийн нөхцөл байдал хэцүү байгаа талаар хэлж байна. Гэтэл тэр тоонууд нь өнөөдөр бий болчихсон юм шиг яриад байх юм. Ноднин Монголбанкнаас төсвийн орлого нэг их наядаар тасрах нь гэсэн төсөөлөл өгч байна. Яг ийм мөнгөөр төсөв тасарлаа.

Д.Лүндээжанцан: Төв банкны ерөнхийлөгчийн хариултаас үзэхэд манай банкны систем гайгүй ч юм шиг л , энэнээс муу байх ёстой юмыг зөөллөөд өгсөн гэх юм. Гэтэл хүмүүс өөр юм яриад байна. Засгийн газрын бондоор амьдраад байгаа арилжааны банкуудтай болчихлоо гэх юм. Зээл гаргахгүй, гаргахаар маш өндөр хүүтэй зээл гаргаж мөнгө хүүлээд байна гэж шүүмжилж байна. Нэг хэсэг Монголбанк түрийвч шиг ажилласан. Энэ зөв ч байж болно, буруу ч байж болно.

Н.Золжаргал: Бэлэн мөнгөний хувьд буурсан байгаа. Нийт эдийн засагт байгаа М2-ын хэмжээ буурсан. Сүүлийн нэг жилийн хүрээнд хэрэгжүүлсэн хатуу бодлогын үр дүн гэж харж байгаа. Эрэлтийг өдөөж байгаа, хэрэглээг өдөөж байгаа мөнгөний бодлого их байгаагүй. Хуримтлалыг өдөөсөн бодлого хэрэгжүүллээ. Засгийн газар, Монголбанкны хоорондын зээлийн хэмжээ 60 тэрбум дээр байна. Байх бололцоотой, хуулийн хүрээнд олгох зээлийн хэмжээ 400 тэрбум байдаг. Түрүүнд Хаянхярваа гишүүн яриад байгаа шиг төлбөрийн хүндрэл үүссэн тохиолдолд авах боломжтой. Бодлогын хүү 13 байгаа, инфляци 4.9 буугаад ирсэн нөхцөлд мөнгөний нийлүүлэлт аль салбарт нэмэгдэх вэ гэдэг дээр гишүүд, олон нийт анхаарал тавьж асууж байгааг ойлгож байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ өөрийн томъёотой. Наймдугаар сарын байдлаар хасах 1.2 хувьтай байна. Нийт мөнгөний хэмжээ хасах 7 хувьтай байна.

Ж.Батзандан: Монголыг монополиуд хорлож байна. Монголд үндэсний банк байхгүй. Юун үндэсний банк вэ. Арилжааны банкууд чинь бүгдээрээ мөлжигч болчихлоо. 24 хувийн хүүтэй банкийг мөлжигч гэж хэлэхгүй яах юм бэ? Жинхэнэ үндэсний банкны тогтолцоог бий болго. Та мөлжигч банкнуудын тогтолцоог удирдаж байгаа мөлжигч дарга болчихоод байна. Инфляцийг онилсон мөнгөний бодлогоо боль. Хөрөнгө оруулалт хийсэн хүмүүнлэг банкаа байгуул. Банкинд мөнгө хийсэн нь ашигтай байна. Та Монголбанкны захирал, Хөрөнгийн биржийн захирал байсны хувьд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэсэн хүсэл байна уу. Та сайн дураараа ажлаа өгөөрэй гэж хэлье.

З.Энхболд: Ажил яах вэ, хэлэлцэх асуудал юу болов. Чи чинь өглөө нэг сургууль гэл үү, нэг юм яриад байсан яасан хурдан өөрчлөгдөж байх юм бэ?

Б.Гарамгайбаатар: Би харахдаа Монголбанк бодлогын өөрчлөлтийг бодоогүй биш бодож эхэлсэн байна. Сүүлийн үед манай эдийн засагчид их ярьдаг болсон байна. Ч.Хашчулуун эдийн засагч шинэ тэнцвэрийн талаар ярьсан байна лээ. Тэр тусмаа Монголд тэргүүлэх чиглэлийн эдийн засагчид, хүмүүс үгийг нь сонсдог хүмүүс ярьж эхэлж байгаагаас харахад их дэвшилттэй мөнгөний бодлого болж гэж харж байгаа. Тиймээс дэмжиж байна.

С.Дэмбэрэл: Төсвийн байнгын хорооныхон Монголбанкны чиглэлээр ажиллаасай гэж хүсч байна. Төсвийн алдагдлыг тэг болгох ёстой төв банкны бодлогоо дэмжих хэрэгтэй. Нийт эдийн засгийн идэвхжүүлэх энэ мөнгөний бодлогоороо сулруулаад өгвөл сайн байна. УИХ-ын гишүүдэд хандаж хэлэхэд төсөв, мөнгөний бодлогыг уялдуулмаар байна. Нөгөө талаар ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох үгүйгээ цэгцлэх хэрэгтэй. Зээлийн хүүг ярьж байна. Монголбанк энэ тал дээр энэ жил онцгой анхаарах ёстой.

Ж.Энхбаяр: Энэ олон мянган байшин бол баялаг бий болгодоггүй. Уул уурхайн супер цикл дээр олсон мөнгөө баруун солгойгүй цацаад, тансаглаад дууссан. Уул уурхайн супер цикл дуусахад бид хоосон хоцорсон. Хөрөнгө оруулагчдаа хөөж явуулсан,монгол төгрөгийн ханш хүчтэй суларсан. Энэ бодит байдлыг ард түмэнд хэлэх ёстой. Мөнгөний бодлого, төрийн сангийн бодлого нийцээгүй хэвээр байгаа. Ирэх он ямар он болох вэ гэдгээ ард түмэндээ хэлэх ёстой. Ирэх жил өвдөлт улам мэдэрнэ. Хэт хэрэглэчихсэн, хэт зарцуулчихсан. Одоо бидэнд орлого байхгүй, өр байна.

Д.Хаянхярваа: Өнөөдөр төсөв, мөнгөний бодлого гээд эдийн засгийн чухал сэдвээ ярьж байна. Төсөв, мөнгөний бодлогынхоо уялдаад сайжруулах хэрэгтэй байна. гаргаж байгаа бодлогоо хэлэлцэж байгаа асуудалтай уялдуулах хэрэгтэй. Мөнгөний ханшийн бодлого сулруулмаар байна. Даргаа, танд хэлэхэд гишүүдэд битгий ялгавартай хандаж бай.

З.Энхболд: Нэг минутаа аваагүй байсан гишүүнээс нэмж авах уу гэж асуусан юм. Ардчилсан нам муу ирцтэй байна. Засгийн сайд гурав байна. Ардын нам сайн ирцтэй байна.

Үдээс хойшхи хуралдаанаар дээрх асуудлаар санал хураана.


12.06

Эх оронч бус банкуудтай болчихлоо

-Чуулганы хуралдааны үеэр "Арилжааны банкууд нь таргалаад ард түмэн тураад байна" гэж Ц.Нямдорж гишүүн бухимдав-

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын макро эдийн засгийн дунд, урт хугацааны "шинэ тэнцвэр"-ийг хангах, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилт бүхий төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулж,холбогдох байгууллагуудаас санал авч УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байна.  Монгол Улсын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх уул уурхайн супер циклийн үед ашигт малтмалын үнэ, гадаадын хөрөнгө оруулалтаас хэт хамааралтай болж, энэхүү хамаарлыг бууруулах арга хэмжээ нь цаг хугацааны хувьд хоцорсон нь эдийн засгийн бүтцийг олон тулгууртай болж төрөлжүүлэх боломжийг хязгаарлаж, төсөв, мөнгө, валютын бодлого хуримтлалыг бус хэрэглээг дэмжиж ирлээ.

Манай экспортын бүтээгдэхүүний үнийг ердөө хоёрхон жилийн дотор 2.3 дахин нэмэгдүүлж байсан уул уурхайн супер цикл унах мөчлөгтөө оржэкспортын үнэ сүүлийн  жилүүдэд хоёр  дахин буураад байна. Энэ нь хөгжиж буй орнуудаас хөрөнгийн урсгал гадагшилсан сүүлийн  гурван жилийн үйл явцтай давхцан уул уурхайн хамааралтай хөгжиж буй орнуудын, ялангуяа нүүрс, нефть давамгайлсан экспортын бүтэцтэй эдийн засагт цочрол үүсгэж,макро эдийн засгийн бодлогод нь хүнд сорилт болж байна. Тухайлбал, манай улсын хувьд гадаад худалдааны нөхцөл муудах, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011-2012 онд нийт дүнгээр 9.0 тэрбум ам.доллараас 2014-2015 онд ердөө 0.4 тэрбум ам.доллар болж 22.5 дахин буурах, улсын төсвийн орлого их хэмжээгээр тасрах зэрэг сувгаар дамжин эдийн засгийн бүх секторт сөргөөр нөлөөлж, 2013-2014 онд эдийн засгийн хос алдагдал богино хугацаанд ажилгүйдлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтворгүй байдалд хүргэх эрсдэлийг бодитойгоор бий болгосон. Тиймээс төсвийн бодлогын шинэчлэлийг ирэх оноос эхлэн хэрэгжүүлэхдээ улсын дотоод өрийг нэмэгдүүлэхгүй байх, төсвийн төлөвлөлтийг бодитой төлөвлөж, баталдаг байх, төсөв нэгдмэл шинж чанартай байх гэсэн гурван зарчмыг мөрдөх нь зүйтэй байна. Эдгээр 3 зарчмыг баримтлан 2016 оны улсын төсвийн зардлыг 2015 оны гүйцэтгэлийн түвшинд барьж, төсвийн орлого, зарлагын бүтцийн шинэчлэлийг хийж, улсын өрийн тогтвортой байдлыг хангаснаар, хувийн хэвшлийг тэлж, эдийн засгийн өсөлтийг хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Монголбанк ирэх 2016 оны инфляцийг 7 хувьд,2017-2018 онд 5-7 хувийн хязгаарт тогтвортой байлгах зорилт дэвшүүлж байна. Энэхүү зорилт нь УИХ-аас өмнөх жилүүдэд баталсан, одоо хэрэгжүүлж байгаа бодлоготой бүрэн нийцэж байгаа болно" гэв.

Ж.Батзандан: Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд Золжаргал ерөнхийлөгчийг их л дэмжсэн. Харамсалтай нь, Монгол Улсын мөнгө, санхүүгийн бодлого нааштай өөрчлөлт гарсангүй. Хүүгийн бодлого дээр олигтой том бодлого явуулсангүй.  Монголбанк хэтэрхий "зөөлөн бодлого"  хэрэгжүүлсэн. Эдийн засгийг "зөөлөн газардуулсан" гэж Н.Золжаргал хэлж байгаа.   Бодлогын хүүгээ нойллоод арилжааны банкны зээлийн хүүг гурван хувь дээр барих боломжтой. Монгол Улсад бизнесийн дарамт их байна. Бүх мөнгийг чинь арилжааны банкууд авчихлаа.  17-24 хувийн хүүтэй арилжааны банкуудаа татан буулгаач. Арилжааны банкууд чинь мөлжлөг явуулж байна.  Дэлхий дээр банкны хүү 3-5 хувь байна. Гэтэл манайх шиг 24 хувийн хүүтэй улс дэлхийд хаана ч алга. Банк бус санхүүгийн хүү 30 хувьд хүрээд байна. Таны хяналтад байгаа арилжааны банкууд үндсэндээ дампуурлын ирмэг дээр ирчлээ. Зохиомлоор төрийн мөнгөн дээр Засгийн газрын бондод дээр тогтож байна. Та худлаа яриад байна.

Н.Золжаргал: Монгол Улсын мөнгөний үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцдэг.  Гэхдээ Монголын Улсын төсвийг хэлэлцэж байх үедээ давхцаж байдгаараа нөлөөлөл нь сулраад байна. Мөнгөний бодлогын нөлөөлөл олон сувгаар эдийн засагт очиж нөлөөлдөг. Үр нөлөөлөл нь хамгийн багадаа зургаан сар,  бүр 36 сарыг харах ч шаардлага байдаг. Ер нь мөнгөний бодлогыг улсын төсөвтэйгөө хамт биш  хавар хэлэлцэх шаардлагатай болов уу. Таны хэлж байгаа үнэн, Монголбанк сүүлийн жилүүдэд мөнгөний хатуу бодлого явсан. Учир нь дотоод зах зээлээ шахсан, маш их алдагдалтай, нийт өрийн ¼ цаг  Засгийн газрын өр эзэлж байна.  Гэхдээ хамгийн сүүлийн мэдээгээр жилийн инфляци 4.9 хувь байхад бодлогын хүү 13 хувь байна. Хувийн сектороо дэмжихийн тулд Мөнгөний бодлого дээр шинэ тэнцвэр дээр суурилсан арга хэмжээгээ хэрэгжүүлэх боломж байна. Инфляци 4.9 хувьтай болсон нь урьд өмнөхтэй харьцуулахад хувийн сектороо дэмжих бололцоо бүрдэж байна.  Гэхдээ дотоод зах зээлийн тэнвэр, гадаад зах зээлийн тэнцвэрийн огтлолцол дээр  амьдардаг нь үнэн.  Инфляци  бүтцийн өөрчлөлтөөр буурч байгаа бол энэ өөрөө зөв.

А.Бакей: Төрийн тогтвортой барааны инфляцид үзүүлэх нөлөөлөл ямар төвшинд байна. Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр нөлөө ямар байна.  Төгрөгийн валюттай харилцах ханш бол байнга уруудаж байна.  Монголбанкнаас долоо хоногт хоёр удаа гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг юм байна. Тэр хэр зэрэг нөлөөлж байна.

Н.Золжаргал: Гол нэрийн бараа бүтээгдэхүүний инфляци бол тэг дээр ирсэн. Засгийн газар, Монголбанкнаас авсан арга хэмжээ байгаа оносон гэж бодож байна. Нийт инфляцийн төвшин 4.9 хувьтай болж буурсан. Ханшийн хувьд 13 онд 19 хувиар, 2014 онд 14 хувиар хэлбэлзэлтэй байсан валютын ханш он гарсаар таван хувийн хэлбэлзэлтэй байна. Ханш маань инфляцитай нэлээд дөхсөн тогтвортой байдалд хүрлээ. Гадаад худалдааны тэнцвэр ашигтай гарсан нь нөлөөлсөн.

Д.Ганхуяг: Төсвийн төсөлд  алдагдлыг 3.27 гэж тооцсон байгаа. Засгийн газар зах зээлд байгаа мөнгийг хуу татаад хувийн хэвшлийн орон зайг хумиад байна шүү дээ. Эдийн засгийн өсөлт саарч байгаа нь үнэн.  Зэс, нүүрс, алтны үнэ унасан байна. Энд мянга маргаад нэмэгдүүлж чадахгүй.

Н.Золжаргал: Эдийн засаг 17 хувиар өсч байхад төсвийн алдагдлын хувийн секторт үзүүлэх нөлөө арай бага байсан юм. Гэтэл эдийн засгийн өсөлт саарч байхад төсвийн алдагдал 3.27 хувьд хүрнэ гэдэг хувийн секторт үзүүлэх дарамт нь хэд дахин өснө гэсэн үг.  Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого дээр зайлшгүй  анхаарал тавьж байж дотоод зах зээлээ хөгжүүлнэ. Зээлийн уян хатан байдлыг хангах нь зөв. Эдийн засаг өөрөө мөчлөгтэй. Салбар хоорондын уналт, сэргэлт өөр өөр.  Тиймээс санхүүгийн хувьд зөв бүтэж хэрэгжүүлэх зайлшгүй байна. Цаг хугацааны хувьд яг одоо болсон гэж харж байгаа.

З.Энхболд:  Орон сууцны талаар асуусан байх аа,  статистик тоо хаана байна?

Н.Золжаргал: Хоёр их наяд төгрөгөөр 4.8 их наядын орон сууц зарагдсан байдаг. Найман хувийн ипотекийн зээл бол эрсдлийн хувьд бага, хувь хүн айл өрх хуримлал үүсгэж, эдийн засгийнхаа бүтцийг зөв төлөвлөхөд эерэг нөлөөлсөн гэж үзэж байгаа.

Д.Ганхуяг: Ипотекийн зээлийн тоо  хувь хүн дээрээ байна уу, өрх дээрээ байна уу. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн талаар асуумаар байна.

Н.Золжаргал: Моргэйжийн тогтолцоог өрхийн тоогоор ярьдаг. Одоогоор 78 мянга гаруй хүн моргэйжийн зээлэнд хамрагдсан байна. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн үр дүнгийн талаар та бүхэнд тараасан ном илүү дэлгэрэнгүйгээр оруулсан байгаа.  Алт тушаалт нэмэгдсэн.  Хуулийг өөрчилснөөр бол Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 12 мянга болсон. Алт тушаалт дээр ажиглагдаж байгаа нэг өөрчлөлт бол тушаасан алтны дийлэнхийг иргэд тушаадаг болсон. Алтны олборлолтыг нэмэгдүүлэх талаас  УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу алтны олборлолт, тушаалтыг нэмэгдүүлэх ажил явагдаж байгаа. Энэ ажил дунд хугацааны бодлого байх ёстой Алтны санхүүжилтийн тогтолцооны талаар төсвийн хэлэлцүүлгийн үеэр яригдах болов уу.

Ц.Нямдорж: Арилжааны банкууд нь таргалаад ард түмэн, бизнес эрхлэгчид нь тураад байгаа улс даа. Түрүүнд Батзандан хэлж байна лээ.  Дэлхийд байхгүй өндөр хүүтэй байна гэж. Гадны банк оруулах талаар яриад байхаар арилжааны банкуудыг захирлууд нэгдэж аваад ордон дотор гүйгээд байдаг. Өөрсдөө болохоор хүүгээ бууруулахгүй, шулаад суудаг. Ийм эх оронч бус банкуудтай болчихлоо. Одоо тэгээд гадны банкийг оруулж ирдэг юм уу, яадаг юм.

Худалдаа хөгжлийн банк 1990 онд ашиглалтад орсон байшингаа нураагаад ахиад шинэ бүр том байшин барьж байна. Үйлдвэрчний ордны хажууд бас нэг банк өндөр шилэн барилга барьж байгаа  гэж сонссон. Эдийн засаг хямраад байхад банкууд байшингаа томруулаад байдаг. Энэ өндөр хүүгээ бууруулахгүй юм уу. Инфляци хамгийн бага түвшиндээ орсон, 4.9 хувьд хүрлээ сайн байна гэх юм. Үүнийг би муу үр дүн гэж харж  байна. Энэ бол эдийн засаг муу байгаагийн илрэл шүү дээ. Засгийн газар болохоор эдийн засаг муу байна гэх юм. Гэтэл Монголбанк болохоор эдийн засаг сайн байна гэх юм. Эдийн засаг цусны эргэлтгүй болчихлоо.

Н.Золжаргал: Инфляци нам байгаа нь бид нар бололцоо олгож байна гэж харж байна. Уул уурхайн том шок, өсөлт бууралт бид нарт сөргөөр нөлөөллөө. Зээлийн хүү 2007 онд 19.2 хувьтай байсан бол одоо 10.7 хувь болж буурсан.  Зээлийн хүүнд эерэг нөлөө гарах, үүний тулд дотоод,гадаад тэнцвэрээ харах ёстой л доо.


11.05

"Эрдэнэт" үйлдвэрийн хэлэлцээрийг баталлаа

Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон батлалаа. Мөн Монгол-Оросын "Монголросцветмет" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын  Засгийн газар хоорондын 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцууллаа. Үүний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулав.

Б.Гарамгайбаатар:

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд ногдол ашиг өгөөгүй гэж сая хэлж байна.  Бор-Өндөрийн уурхай  эдийн засаг бүр хүнд байгаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн амьдрал бүр хүнд байна.  Аймгийн төсөвт нэг ч мөнгө төлөхгүй байна. Энэ асуудлыг яаж шийдэх юм бэ. "Монголросцветмет"-ийн Баргилтын орд гэж байна. Энэ ордыг ашиглах зөвшөөрлийг өгөөд Чингис бондоос мөнгө гаргасан. Гэтэл аймгийн төсөвт нэг ч мөнгө оруулаагүй.

З.Энхболд: Ач холбогдолгүй асуулт байна. Та үйлдвэрийн захирал , хариуцсан сайдыг авчираад асуулга явуулж байна. Одоо бол нэр солих асуудал яригдаж байгаа.

А.Бакей: Асгатын асуудлыг яръя гэвэл хэнтэй нь ярих вэ?

З.Энхболд: Хоёулантай нь ярина шүү дээ. Монголын Засгийн газар, Оросын засгийн газар хоёулантай нь ярина гэв.

Монгол-Оросын "Монголросцветмет" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын  Засгийн газар хоорондын 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоклыг соёрхон батлах тухай хуулийн төслийг 36 гишүүн дэмжиж  баталлаа.


10.40

З.Энхболд: Битгий холиод бай

УИХ-ын чуулганы хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын 1999 оны  зургадугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлтэй холбоотойгоор гишүүд саналаа хэлж байна.

Б.Гарамгайбаатар:

-Дотоодын үйлдвэрүүдийнхээ бизнесийг яаж хамгаалж байгаа юм бэ?

Ц.Даваасүрэн:

-Архи тамхин дээр нэг долларыг 1450-аар тооцож байсныг бууруулсан. Жирийн бизнес эрхэлж байгаа нөхдүүд 1980 төгрөгөөрөө долларыг тооцож байгаа. Ашигтай бизнес эрхэлж байгаа мөртлөө үхлээ хатлаа гэх юм.  Миний ойлголтоор тухайн өдрийн ханшаар төлдөг болгож өсгөх шаардлага байна уу. Ер нь архи тамхины үйлдвэрлэлийг тэтгээд байх шаардлага байна уу.  Архи, тамхийг бол дэмжээд байх зүйл биш. Төр бол экспортын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа үйлдвэрээ дэмжилгүй яахав. Гэхдээ нэг хэсэг нь ийм эрх эдэлж болохгүй. Энэ нь өөрөө утгагүй муухай зүйл.

Л.Эрдэнэчимэг:

-Архи тамхины татварыг нэмэгдүүлэх хуулийг өргөн баръя гэж бодож байна.Татварыг бууруулснаар архи, тамхины үнэ буурсан юм уу. Бид нар ард иргэдээ хордуулж, хавдар нэмэгдүүлэх арга хэмжээг УИХ-ын танхимд хийгээд суугаад байж болохгүй. Тэр онцгой албан татварыг бууруулснаар 60 тэрбум төгрөг цэвэр архи, тамхи үйлдвэрлэгчдийн халаасанд орсон шүү дээ.

З.Энхболд:

-Хоёр тусдаа асуудлыг битгий хольж яриад бай. Олон улсын гэрээгээ биелүүлэх гэж байгаа юм. Нэг татварыг нөгөөгөөр зохицуулах нь гэж ойлгож байгаа, мөн биз дээ?

Д.Эрдэнэбат:

-Зохицуулалтын хууль оруулж ирж байгаа болохоос татвартай холбоотой асуудлыг оруулж ирээгүй. Үндэсний үйлдвэрлэлийн хэмжээнд архи, тамхи байна уу, бүгдийнх нь  борлуулалт  муудсан.

Д.Дэмбэрэл:

-Онцгой албан татвараа зөв тогтоочихмоор байна. Дараа нь гаалийн тарифаа яримаар байна. Өнөөгийн монголчуудын төсвийн байдал хүнд байгаа. Ашиг олж байгаа байгууллагууддаа зохих хэмжээний юмыг нь үүрүүлэх ёстой шүү дээ.  Оны эхэнд ханшийн зөрүүгээр маш том хожоо гаргасан шүү дээ. Одоо ахиад хожоо гаргахаар сууж байна. Гадаад архины татварыг бууруулна гэдэг дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлнө. Гаалийн тарифыг өсгөж хаана л гэж байна. Хаах ч юм уу бүү мэд.

З.Энхболд:

- Энэ удаад татварын хэмжээг өөрчлөхгүй байгаа. Дүндээ дүн. Энэ удаад олон улсын хууль тогтоомжид нийцүүлж бодлогоо өөрчилж байгаа. Бид хэн нэгэнд илүү дутуу татвар ногдуулж байгаагүй.

Ч.Улаан:

-Үйлдвэрлэгчдээ ялгаварлахгүй гэсэн санал оруулж ирсэн. Байнгын хороон дээр нэг саналаар унасан. Харин аль төвшинд тэнцвэржүүлэх вэ гэдэг дээр саналыг зөрүүтэй байгаа.  Төсвийн байнгын хороон дээр гаргасан Д.Дэмбэрэл гишүүний гаргасан саналыг дэмжье гэсэн санал хурааж олонх нь дэмжсэнгүй.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


10.02

Архи тамхины үйлдвэрлэлийг дэмжих хэрэг байна уу гэв

Пүрэв гаригийг чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар  Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын их хурлын 1999 оны  зургадугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Дотоодын үйлдвэрүүдийнхээ бизнесийг яаж хамгаалж байгаа юм бэ" гэв.  Харин Ц.Даваасүрэн "Архи тамхин дээр нэг долларыг 1450-аар тооцож байсныг бууруулсан. Жирийн бизнес эрхэлж байгаа нөхдүүд 1980 төгрөгөөрөө долларыг тооцож байгаа. Ашигтай бизнес эрхэлж байгаа мөртлөө үхлээ хатлаа гэх юм.  Миний ойлголтоор тухайн өдрийн ханшаар төлдөг болгож өсгөх шаардлага байна уу. Ер нь архи тамхины үйлдвэрлэлийг тэтгээд байх шаардлага байна уу.  Архи, тамхийг бол дэмжээд байх зүйл биш. Төр бол экспортын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа үйлдвэрээ дэмжилгүй яах вэ. Гэхдээ нэг хэсэг нь ийм эрх эдэлж болохгүй. Энэ нь өөрөө утгагүй муухай зүйл" гэсэн юм.

Г.ТУУЛ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

1 сэтгэгдэл:

  1. Сайн уу,
    Хэрэв та ямар ч зорилгоор таны бизнес, эсвэл санхүүжүүлэх яаралтай зээл хэрэгтэй юу? Бид баталгаажуулсан байна зээлийн зээлдүүлэгч тусгай зөвшөөрлийн боломжийн хүүтэй арилжааны аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн олон улсын зээл санал болгож байна .Бид. Энэ нь, та бид таны хүсэлтийг хүлээн авч болох тун удахгүй таны зээл боловсруулах болно, муу зээлийн түүхтэй ч зээл богино эсвэл урт хугацааны байж болох юм. Бид бие даасан санхүүгийн байгууллага байдаг, бидэнд өнөөдөр И-мэйл холбоо; oceanlenders05@gmail.com

    ReplyDelete