2016/01/13

АЭХ-ны тэргүүнээр 10 эмэгтэй нэр дэвшиж байна

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр дээд чуулган ирэх даваа гаригт Төрийн ордонд болно. Таван жилийн дараа болж буй уг хуралдаанаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгууль болох юм. Уг холбооны тэргүүнээр одоо ажиллаж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй бөгөөд улс төрөөс завсарлага авах гэж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс өнөөдөр холбооны тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардуулах ёслол дөнгөж сая боллоо.

АЭХ-нд нэр дэвшигчид

1. Л.Нармандах- АЭХ-ны дэд тэргүүн
2. С.Одонтуяа- УИХ-ын гишүүн
3. Г.Хажидмаа
4. Г.Байгальмаа- УИХ-ын даргын зөвлөх, Барилга хот байгуулалтын дэд сайд асан
5. Л.Эрдэнэчимэг- УИХ-ын гишүүн
6. Б.Ургамалцэцэг- БШУ-ны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх
7. И.Нарантуяа- Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга
8. Ц.Одонтунгалаг- НИТХ-ын тэргүүлэгч
9. Д.Оюунцэцэг
10. Д.Цэрэнчимэг нарт батламж гардууллаа.

Т.ДАВААНЯМ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment