2016/01/16

Элчин сайдын томилгоог хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 16.00 цагт товлогдож, нийт 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүний дотор Элчин сайд нарыг томилуулах тухай асуудал багтсан байна. Энэ тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэлцүүлэх аж.

Мөн Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн батлах тухай, Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг шинэчлэн батлах тухай, Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журмыг шинэчлэн батлах зэрэг асуудлыг Хууль зүйн сайд оруулж хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Дэлгэрэнгүй жагсаалтыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

  1.  

Гал түймрийн улсын хяналтын дүрэм батлах тухай

Ц.ОЮУНБААТАР

  1.  

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл*

Ц.ОЮУНБААТАР

  1.  

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

С.БАЯРЦОГТ

  1.  

Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Гаалийн албан татвар, Онцгой албан татвар болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүд

Б.БОЛОР

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Элчин сайд нарыг томилуулах тухай*

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Зээл авах эрх олгох тухай (Олон улсын худалдааны санхүүжилтийн байгууллагаас зээл авах)

Б.БОЛОР

  1.  

"Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит зургаа дахь тайлан"-гийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

  1.  

Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн батлах тухай

Д.ДОРЛИГЖАВ

  1.  

Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг шинэчлэн батлах тухай

Д.ДОРЛИГЖАВ

  1.  

Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журмыг шинэчлэн батлах тухай

Д.ДОРЛИГЖАВ

  1.  

Нийслэлийн авто замын барилгын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай*

М.ЗОРИГТ

  1.  

Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай

Г.БАЯРСАЙХАН

  1.  

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

  1.  

УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах хууль, УИХ-ын тогтоолын төслийн талаар*

С.БАЯРЦОГТ

  1.  

Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай*

С.БАЯРЦОГТ

Г.ХОРОЛ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment