2016/01/15

ХҮН шинэ гишүүдээр хүрээгээ тэллээ

Хүн дээд үзэл баримтлалт Хөдөлмөрийн үндэсний нам шинэ гишүүдээр хүрээгээ тэллээ. Улс төр судлаач, эдийн засагч, доктор, сэтгүүлч мэргэжилтэй, салбар салбартаа манлайлан хөдөлмөрлөж буй залуусаар гишүүний хүрээгээ нэмж батлахаа гардууллаа.  

Энэ үеэр Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил:

"Манай намд оюунлаг салбарын төлөөлөл элсэж байна. Оюутнаас профессор хүртэл бүх шатны албан тушаалтан, тус тусын ажил албаа хашиж байгаа хүмүүс элслээ. Хөдөлмөрийн Үндэсний Нам оюунлаг хүмүүсээр хүрээгээ тэлж байгаадаа баяртай байна. Манай намд гол имиж байгаа, бид бодлого судалгааны хүрээлэнтэй, уураг тархитай. Энэ төлөөллийн хүчийг нэмж, эгнээг өргөтгөж байгаа шинэ гишүүддээ Хөдөлмөрийн Үндэсний Намын зүгээс талархаж байна, мөрийн хөтөлбөрийн нөр их ажилд хамтарч оролцоод явна гэж нам харж байна" гэв.

О.БАТ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment