УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон ч гишүүдийн ирц 50 хувьд буюу 39-д хүртэл нэлээд хугацаа шаардаж мэдэхээр байна.
Одоогоор танхимд УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, А.Бакей, С.Одонтуяа, Ж.Батзандан, Н.Энхболд, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нар ирсэн байгаа юм.
Энэ өдрийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бол ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгохтой холбоотой Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга зэрэг анхаарал татах төслүүдийг хэлэлцэх юм.
Г.ДАРЬ
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 сэтгэгдэл:
Post a Comment