2016/03/27

Асуудлаас төрсөн аюул

Намрын чуулган завсарласнаас  хойш УИХ-ын даргын захирамжаар хоёр дахь удаагаа ээлжит бус чуулган зарлах гэж байна. Үүний өмнө  хоёрдугаар сарын 15-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарласан ч МАН-ын бүлгийн "бойкот"-оос болж  дөрвөн өдөр чуулганы нээлт гацсан явдал бий.  Эцэст нь  хоёрдугаар сарын 19-ны баасан гаригт 40 гишүүний ирцтэйгээр нээлтээ хийн, Цэцийн гишүүний эргүүлэн татах асуудлыг хэлэлцэн, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг үүрэгт ажлаас чөлөөлөөд  хаалтаа хийчихсэн билээ.

Хаврын чуулган нээлтээ хийхээс өмнө буюу дөрөвдүгээр сарын 5-наас долоохон хоногийн өмнө ээлжит бус чуулган зарлах хуралдуулах шалтгаан юу байв аа. Тэр тусмаа нэг хоногийн хугацаатайгаар ээлжит бус чуулганыг зарласан нь улс төрийн хүрээнд багагүй хардлага сэрдлэгэ ч төрүүлэх болсон. Тэгвэл энэ удаад УИХ улстөржихөөсөө илүү хэд хэдэн чухал баримт бичгийг дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө хэлэлцэх шаардлага гарсан тул  ийнхүү маргааш буюу мягмар гаригт ээлжит бус чуулганыг нээж, хаахаар шийдвэрлэжээ.

УИХ-ын албан ёсны сайтад гарсан мэдээллийг харахад мягмар гаригийн 09.00 цагт ээлжит бус чуулганыг нээж, үдээс хойш нь өндөрлүүлэх бололтой.  Үүнтэй холбоотойгоор зарим төрийн бус байгууллагууд янз бүрийн баталгаагүй мэдээлэл цацах болсон. Харин үүнд албаны хүний өгсөн тайлбар нь "Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци, мөн Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенци, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн 2005 оны нэмэлт нь олон улсын тээвэрлэлтээс гадна дотоодод ашиглах, хадгалах, тээвэрлэж байгаа цөмийн материалын болон цөмийн байгууламжийн биет хамгаалалтыг хангах, цөмийн материалыг хууль бусаар хил нэвтрүүлэх, тээвэрлэх, хорлон сүйтгэх үйл ажиллагаа эрхэлсэн, санхүүжүүлсэн, турхирсан этгээдэд ял шийтгэл оногдуулах, мөн хулгайлагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн цөмийн материал, түүнд холбогдох гэмт хэрэг, хорлон сүйтгэх үйл ажиллагаатай тэмцэх зэрэг олон улсын хамтын ажиллагааны хамрах хүрээг өргөжүүлжээ. Энэхүү конвенци нь нэгдэж орсон улс орнуудын тухайд хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг юм". Тиймээс хэлэлцэх асуудлыг ойлгохгүйгээр нийгмийг талцуулсан, тархи угаасан мэдээллээр хордуулах нь нэг хэсэг хүмүүсийн улс төр байж болох ч нөгөө талдаа Монгол Улсын дархлаанд сөргөөр нөлөөлнө гэдгийг бодолцох цаг болжээ.  Өөрөөр хэлбэл, санаатай болон санамсаргүйгээр цацаж байгаа дуулиан сенсааци бүхнийг усалж тордож, томруулах тусмаа улсын үндэсний аюулгүй байдалд аюултайг сануулахад буруудахгүй биз.

Ингээд УИХ-ын ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэхийг тоймлон хүргэе.

03 дугаар сарын 29-ний Мягмар гарагт 09.00 цагаас:

  • Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт.

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

03 дугаар сарын 29-ний Мягмар гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "Их эзэн Чингис хаан танхим"-д:

Хэлэлцэх асуудал:

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "В" танхимд:

Хэлэлцэх асуудал:

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

03 дугаар сарын 29-ний Мягмар гарагт 14.00 цагаас:

                                                                                                                                   Б.БАТ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment