2016/03/24

МАХН-ыг шинэчлэх хөдөлгөөн байгуулжээ

МАХН-ын бодлого хэдхэн хүний санаа бодлогод тулгуурлах бус, гишүүд дэмжигчдийнхээ санаа бодлыг намынхаа бодлого чиглэл болгодог, цаашлаад ард түмнийхээ санаа бодлыг анхааралтай хүлээж авч хэрэгжүүлдэг социал демократ үзэлтэй нам байх ёстой гэж үзэн тус намын гишүүд болох Л.Жамбалжав, Э.Гонгор нам МАХН-ыг шинэчлэх хөдөлгөөн байгуулжээ.

Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийнхээ үеэр тэд МАХН-ын Гүйцэтгэх товчооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж шинэчлэх. Ерөнхий нарийн бичгийн даргыг томилж, сонгууль ойртсон эгзэгтэй цаг мөчид хариуцлагыг үүрүүлэх. Намд өөрийн үзэл бодолгүй, дуртай намдаа орж хамгийн амттай бялуу хүртэж явдаг нам дамжигч, ашиг хонжоо хайгчид, тууштай биш туйлбаргүй хүмүүсээс салах.

2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд аль намтай эвсэж оролцохыг шийдвэрлэх. Хамтаар Засгийн газрыг барьж байгаа Ардчилсан нам МАХН-ын дотоод асуудалд хэтэрхий бүдүүлгээр оролцож, намын гаргасан шийдвэрийг үл хүндэтгэж байгаад дүгнэлт хийж, хамтарсан Засгийн газрын гэрээг дахин авч хэлэлцэх зэрэг шаардлагыг намын удирдлагадаа тавьж байгаагаа мэдэгдлээ.

МАХН-ын Бага чуулган өнөөдөр 15.00 цагт хуралдах бөгөөд дээрх асуудлуудыг тавих юм байна.

Г.ХОРОЛ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment