2016/03/15

О.Баасанхүү мэтгэлцээний асуултаа иргэдээс авна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр дахин хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчидтэй уулзав. Өмнөх хурлаараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хийх халз мэтгэлцээний товоо 14 хоногоор хойшлуулснаа мэдэгдэж байсан бол энэ удаа Ерөнхий сайдаас  асуух асуултаа иргэдээс цуглуулахаар болсноо мэдээлсэн юм.  Тэрээр хэвлэлийн хурлын үеэр  "Би 32 хуулийн төсөл өргөн барьсан. Энэ дотор НӨАТ-ын хууль бий. Би НӨАТ-ыг арван хувь биш гурван хувь болгоё. Бүгдээрээ төлцгөөе гэсэн санал гаргасан. Гэхдээ надад үгүй гэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар тэмдэглэгээг дэмжихгүй гэсэн. Яагаад гэвэл Засгийн газар өөрөө ийм тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учир дэмжихгүй гэсэн. Ч.Сайханбилэгийг би мэтгэлцээнд дуудсан. Гэвч хариу өгөхгүй байна" гэж мэдэгджээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдыг гуравдугаар сарын 23-ны өдөр болох халз мэтгэлцээнд заавал ирэхийг санууллаа.

А.АЯЛГУУ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment