2016/03/23

Ерөнхийлөгчийн уулзалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгмийн идэвхтэй залуус болон нүүрном, жиргээчдийн төлөөлөлтэй уулзалт хийж эхэллээ. Он гарснаас хойш Ерөнхийлөгч гурав дахь удаагаа цуврал уулзалтаа ийнхүү хийж байна. Энэ удаагийн уулзалтыг шууд дамжуулж байна. Ерөнхийлөгч уулзалтаараа цаг үеийн асуудлын хүрээнд ярилцах бөгөөд зарим сонирхсон асуултад хариулах юм байна.

Тэрээр уулзалтынхаа эхэнд иргэд улстөрчдөөс хариуцлага шаардах хэрэгтэйг дурдаад энэ бүхнийг засч залруулан, ёс суртахууны хариуцлагатай болгох нь иргэдээс хамаарна гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Мүүн гэдэг хүн үхсэн. Монголчууд бид хоорондоо хагаралдах хэрэггүй. Мүүнээр хийсэн нэвтрүүлгийг би үзсэн. Муу юм гэж бодож байгаа бол бушуухан сэтгэлээсээ авч хая. Монголын төр иргэнээ хамгаална. Бид иргэдийнхээ талд зогсоно. Монголчууд өөрсдийн шүтээнтэй, би өөрийн эх оронтой, аав, ээжтэй, шүтээнтэй хүн. Мүүнтэй гар бариад Мүүн болох юм уу. Би Ерөнхийлөгч болоод тэр хүнтэй уулзаагүй. Өмнө нь түүнтэй уулзсан. Та нэг уулзаад өгөөч гэхэд нь уулзаж гар барьсан. Өнөөдөр нэг зураг барьж байгаад хэнийг ч юу ч гэж хэлж болно. Та нар зураг аваад сууж байна. Үүнийгээ эвлүүлээд юу ч гэж хэлж болно биз дээ. Одоо 1990 он биш ээ" гэдгийг хэллээ. Уулзалт үргэлжилж байна.

Энэхүү уулзалтын Ерөнхийлөгчийн албан ёсны твийттер хуудас болон нүүрномоор шууд дамжуулж байгаа юм. Доорх линк дээр дарж шууд үзнэ үү?

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment