2016/03/10

Мэтгэлцэх хүсэлт ирээгүй гэв

УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар нарыг энэ сарын 11-нд мэтгэлцэнэ гэх мэдээлэл зарим сайтад гарсан. Энэ талаар УИХ-ын Тамгын газраас тодруулахад "Тийм мэдээлэл зарим вэб сайтад гарсан талаар сонссон. Одоогоор УИХ-ын Тамгын газарт аль нэгэн байгууллага, иргэнээс УИХ-ын дарга З.Энхболдтой мэтгэлцэх хүсэлт ирээгүй. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд Гадаад хэргийн дэд сайд асан Г.Занданшатартай мэтгэлцэнэ гэх дээрх мэдээлэл нь ташаа юм" гэдэг тайлбарыг өглөө.

Онцлоход, тэднийг "Ардчиллын хямрал ба Үндсэн хуулийн цэц" сэдвээр бодлогын халз мэтгэлцээн өрнүүлнэ гэх мэдээлэл цацагдаад байсан ч албан эх сурвалжаар баталгаажсангүй.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

1 сэтгэгдэл:

  1. sn bn uu
    tanai site.n der tawigdsn medeelliig talaar asuh yum bn.yaj holboo barih we
    chingis haanii altan urgiin shariliin oldwor olsn tuhai ,medeelel bn ene oldwor oldog hvmvvst holboj ogoh arga bnuu hamtarch ajillah sanal tawih ged eerososo holboo togtooj chadahgvi bgamaa 94703074 gerelmaa gd ene utasruu holbogdoj ogooch guij bn

    ReplyDelete