2016/03/02

ХҮН-ын Төв хороо хуралдаж эхэллээ

ХҮН-ын Их хурлаараа батлагдсан албан ёсны Төв хорооны хурал яг одоо эхэлж байна. Хурал зарлах болсон шалтгаан нь ХҮН-ын дотор үүссэн, олон нийтийн дунд эргэлзээтэй байгаа асуудлуудыг шийдэх зорилготой юм. Тухайлбал өчигдөр ХҮН-ын зарим төлөөлөл Төв хорооны хурал зарласан нэрийдлээр намын даргаа өөрчиллөө гэж мэдээллийг олон нийтэд цацсан.

Гэвч өчигдөр хуралдсан гэх Төв хорооны хурал нь албан ёсны хурал биш гэдгийг ХҮН-ын өнөөдрийн хуралдаан харуулж байна. Албан ёсоор зарлагдсан Төв хорооны хуралд одоогийн байдлаар 43 гишүүн ирээд 74,1  хувьтай хуралдаан эхэлж байна. ХҮН-ын Төв хороо нийтдээ 58 гишүүнтэй аж. 

 Т.НОМИН

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment