2016/03/28

Хүн бүхний оролцоо-Монголын хөгжлийн философи

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.


Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч

"Монголын хөгжлийн туйлын зорилго бол монгол хүн бүр хувь заяандаа эзэн болох. Малаа хувьчлах үзэл хэдэн мянган жилээс эхтэй, монголчууд мөнх хөх тэнгэрийн дор гэдэг. Энийг би хуулийн дор гэж ойлгож байгаа, ийм уламжлалтай. Тэгэхээр уламжлалаа сэргээж байгаа. Нөгөө талаар монгол хүн хувь заяандаа эзэн болъё. Монгол Улсын хөгжлийн философи бусад улсаас ялгаатай. Иргэд нь хүчтэй байх юм бол эв зохицолтой нийгэм хөгжих суурь болдог. Эхлээд бид өөрийнхөө замыг тодорхойлох хэрэгтэй. Монгол хүн эрхтэй, мэдлэгтэй, бололцоотой байх ёстой. Төр нь эрх мэдэлтэй, тэрнийг тойрсон гэр бүл боломжтой байдаг биш хүн бүрт энэ боломж нээлттэй байх ёстой. Бид гурван саяулаа, энэ бүхэнд оролцоотой байх юм бол энэ Монголын хөгжлийн философи"

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн олон нийтийн сүлжээний төлөөлөлтэй хисэн уулзалтаас


П.Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

"Өнөөдрийг хүртэл Монгол Улс иргэнээ алддаг хуультай явж ирсэн. 1995 оноос хойш 60 мянган хүн Монгол Улсын иргэнээс гарсан байдаг. Гэтэл мөн хугацаанд 200 гаруй хүн л манай улсын иргэн болсон. Түүнээс гадна 16 мянган хүн давхар харьяалал үүсгээд явж байна. Харин өргөн бариад байгаа хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар иргэнээ аль болох алддаггүй байх бодлого хэрэгжиж эхэлнэ. Аав, ээж хоёр нь Монгол Улсын иргэн, монгол хүн байхад нялх бяцхан үрийг нь гадаадад төрсөн, тэр улсын иргэн болчихсон гэдэг шалтгаанаар Монгол Улсын иргэн болгодоггүй, ирэхэд нь виз авахыг шаарддаг байлаа шүү дээ. Одоо ч үргэлжилж байгаа. Өөрийн хуулийг өрөөлийн хуулиас дорд үздэгийн жишээ гэх үү дээ. Өргөн барьсан хуулийн төсөл УИХ-аар батлагдаж, хууль болбол энэ байдал эцэс болж, өөрийн хуулиа өрөөлийнхөөс дээгүүрт тавьдаг болно. Энэ утгаараа Иргэний харьяаллын төрийн бодлогод агуулгын өөрчлөлт гарна."

Эх сурвалж: www.news.mn


М.Болор, Монголын Хөрөнгийн биржийн захирал

"АНУ-ын хамгийн мундаг IPO хийсэн компаниудыг хараад байгаарай. "Америкийг босгосон эрхмүүд" гээд нэг кино гараад байна даа. Тэр нөхдүүд чинь бүгдээрээ public болсон. Форд байна. Өөрсдөө тодорхой хэмжээний хувьтай. ТУЗ-д нэг суудалтай. Гэхдээ өөрсдөө гүйцэтгэх захирал болдоггүй. Ирээдүйгээ харвал хамгийн шилдэг нь л гүйцэтгэх захирал хийх ёстой биз дээ. Би байхаараа хамгаалаад байна гэсэн үг биш. Харин нэг нөхөрт 100 төгрөг өгчихөөд 200 болгоод байвал дээр биз дээ. Өөрөө байхаараа 100 төгрөгөө бариад тэмцээд байдаг. Тэгж тэгж 150 болгодог. Гэхдээ 200 нь хамаагүй өндөр үр дүн байгаа биз дээ. Public-ийн давуу тал нь болохоор өөрөө маркетинг юм. Өөрөө менежментээ сайжруулчихдаг юм байна. Хамгийн чухал нь хөрөнгө оруулагчид бүгдээрээ тэр компанийн талаар санаа зовно. Унагаах гэж хувьцааг нь худалдаж авахгүй биз дээ. Энэ ирээдүйтэй бизнес учраас хөрөнгө оруулъя гээд хувьцааг нь худалдаж авч байгаа юм. Ингэхээр өмнө нь нэг толгой санаа зовдог байсан бол хувьцаат болсноор хувьцааг нь худалдаж авсан хүн болгон санаа зовдог болно.."

Эх сурвалж: www.news.mn

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment