2016/04/09

АН-ын бүлэг ойлголцолд хүрсэн гэв

АН-ын бүлгийн хурал Их тэнгэр цогцолборт боллоо. 12.00 цаг товлогдсон энэхүү хурал хойшлогдсоор 15 цагийн үед эхэлсэн юм.

Учир нь өнөөдөр нийслэлийн Ардчилсан намын баяр буюу "Улаанбаатарын хавар"-ын баяр давхацсан тул ийнхүү товолсон цагаасаа хоцорч эхэлсэн аж. Хурлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа өөрийн facebook хуудаснаа "2016.4.9-ний өдөр АН-ын бүлгийн хурал 12-18 цагийн хооронд Их тэнгэрийн аманд хуралдаж дотоод асуудлаа ярилцаж бүрэн ойлголцолд хүрлээ. Бүлгийн хуралд нийт 35 гишүүнээс 30 гишүүн оролцлоо. Б.Болор, Г.Баярсайхан, Д.Бат-эрдэнэ, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү нарын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул хуралд оролцож амжсангүй. Бүлэг сонгуулийн мөрийн хөтөлбөрийн томоохон асуудлуудаа хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах тухай хэлэлцлээ" гэжээ.

Т.НОМИН

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment