2016/04/06

Ж.Батзандан авто захыг нүүлгэхгүй байхыг хотын даргаас хүсчээ

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "НӨАТ төлөх үүрэггүй буюу 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгжүүдийг төрийн байгууллагаас кассын машин ав гэж дарамтлахгүй гэдгээ амласан. Тиймээс жижиг бизнес эрхлэгч хүмүүс санаа зовох хэрэггүй. Хэрэв дарамт шахалт үзүүлбэл Өргөдлийн байнгын хороонд мэдээлэх хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд тогэдээс Да хүрээ захыг нүүлгэх асуудлаар багагүй хүсэлт, гомдол ирсэн байна. Өргөдлийн байнгын хорооны зүгээс эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед 10 мянган хүний ажлын байрыг бий болгож байгаа захыг нүүлгэх нь зохимжгүй гэж үзэж байгаа аж. Тиймээс Өргөдлийн  байнгын хорооны дарга Ж.Батзандан "Шинээр баригдаж байгаа зах нь олон талаар шаардлага хангахгүй байгаа гэсэн. Хотын удирдлагуудтай уулзаж "Захуудыг нүүлгэн шилжүүлэх бужигнуулах асуудлыг түр азнаач, иргэдэд нөхөн олговор олгохгүй байж хэвийн амьдралыг нь битгий хөндөөч" гэж хэлсэн. Энэ сэдвээр ирэх долоо хоногт УИХ дээр нээлттэй сонсгол хийхээр болсон" гэлээ.

Т.НОМИН

Let's block ads! (Why?)

4 сэтгэгдэл:

  1. Kicsit essznel legyen öccsikem.magyarok nem bolond .penzt nem szorik levegôbe.🚐🚛🚌🚙🚜🚈🚚

    ReplyDelete
  2. Kicsit essznel legyen öccsikem.magyarok nem bolond .penzt nem szorik levegôbe.🚐🚛🚌🚙🚜🚈🚚

    ReplyDelete