2016/04/07

“Багш нарт хүйтний нэмэгдэл олгомоор байна”

Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс ямар санал гаргасныг тоймлон хүргэе.

Д.Тэрбишдавга: Сургууль, гурван ээлжээр хичээллэж байна. Цэцэрлэгт нэг ангид 60 хүхэд байна. Цаана нь 60-70 хувь нь цэцэрлэгт хамрагдахгүй байна.

Ч.Хүрэлбаатар: Өмнөх хуулиар Монгол Улсынхаа бүх сургуулийг ялгаагүй нэг л хэмжүүрээр хэмжиж зардлыг нь олгож ирсэн. Одоо сум болгонд өөрийн онцлог байдаг, түүнийг нь харгалзаж үзье гэсэн хуулийн төсөл оруулж ирж байна. Харамсалтай нь, маш хожуу ирж байна. Үнэндээ сумын малчид өөр сумд очиж, хүүхдээ дотуур байранд сургах боломж байдаг. Хүүхэд бол адилхан чанартай боловсрол эзэмших эрхтэй байдаг. Өсөн нэмэх итгэлцүүртэй ямар шалгуур тавих юм бэ?

Ц.Даваасүрэн: Саяхан бид зургаан настай хүүхдийн асуудлыг шийдлээ. Багийн төвийн багш нарын зардлыг шийдэхийн тулд итгэлцүүрийг шийдэх ёстой юм. Зургаан настай хүүхдүүдийг асрагч багшгүйгээр байлгах хэцүү юм билээ. Тэр хүүхдүүдийн эцэг, эхийн салах тухай асуудал биш. Тэр хүүхдүүд чинь стресст орчихоод байна.

А.Бакей: БСШУЯ болон Сангийн яамнаас  мөрдөж байгаа дүрэм журам ёсоор хувьсах зардлын хөлсөнд багшийн цалин хөлж, нэмэгдэл, томилолт, нормын хувцас гэх мэтийн асуудал байдаг юм байна. Одоо зарим нутагт асрах багш ажлуулж байгаа юм билээ. Үүнийг хувьсах зардалд тооцож суулгадаг байх ёстой. Улаанбаатарын хувийн дунд сургууль асар их өндөр төлбөртэй байна.  Харин хөдөөгийн хувийн сургуулиудадтөлбөр бага. Тиймээс сайн багш тэнд ажиллахгүй байна. Ашгийн сургуулиудад ч төрийн дэмжлэг хэрэгтэй байна.

Д.Оюунхорол: Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Шийдвэрлэж чадахгүй байсан олон асуудлыг оруулж ирж байна. Амьдралд нийцсан шийдвэрүүдийг оруулж ирсэн нь зөв болсон. Л.Гантөмөр сайдад талархал илэрхийлье. Ер нь баруун аймгуудын сумуудын сургуульд хүүхдийн тоо цөөн. Хувьсах зардал нь багаар очдог. Ийм сургуулиуд  хаагдах дээрээ тулдаг. Алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэг дээр төрөөс тодорхой бодлого хэрэгжүүлэх нь зөв. Итгэлцүүрт өөрчлөлт оруулахдаа байр байршлыг нь бас бодолцох ёстой. Хоёрдугаарт, нэг яаралтай оруулж өгөх юм бол хүйтний нэмэгдэл. Энэ жил өвөл хүйтэрсэн. Багш нартай уулзахад хүйтний нэмэгдлийг заавал олгож өгөөч ээ гэсэн саналыг тавьж байна. Цаашдаа баруун аймгуудад хүйтний нэмэгдлийг итгэлцүүр дээрээ суулгаж өгөх хэрэгтэй байна. Ашгийн болон ашгийн бус цэцэрлэг, сургуулийг төрөөс санхүүжилт дээр нь дэмжих нь зөв. Ямар ч өмчийн хэлбэрийг ялгаварлахгүйгээр төрөөс дэмжих нь зөв байна.

Б.ХОНГОР

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment