2016/04/14

Хариуцлага нэхэх хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна. Энэхүү төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан юм. Учир нь прокурор, шүүгч нарт хариуцлага тооцох асуудал нь тодорхой хуулиудын хүрээнд нарийвчлан заагдсан байдаг бол төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэх асуудал ч мөн суусан. Харин УИХ-д сонгогдсон гишүүнд хариуцлага тооцох асуудал бүрхэг явж ирсэн учраас энэхүү төслийг санаачилсан байдаг.

Хэлэлцүүлгийн шатанд  У ИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

-Эргүүлэн татах асуудал нь зөв. Гэхдээ хэлбэрийн төдий заалтууд байна. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх ёстой. Монгол төрд хулгайч нар үүрлэчихсэн байхад энэ хууль хэрэгжих боломжгүй.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Монголын төрд хариуцлагагүйн зуд нүүрлэсэн үү гэвэл нүүрлэсэн. Улаан бурханд нялх хүүхэд эндэж байна. хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Байнгын хорооны гишүүнээр сонгогдсон хэр нь нэг ч удаа хуралдаа суугаагүй гишүүн байна гэж байгаа. Энэ бол хариуцлага ярихаас аргагүй. Хурлаа тасалсан цагаараа санхүүгийн хариуцлага хүлээх, олон үе шаттай бололцоонууд бий. Тийм учраас хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжчихээд том байнгын хороо байгуулж шийдэх ёстой.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment