Дуучин Майли Сайрусын дүү 13 настай Ноа төрсөн өдрийн баяраа шөнийн клубт тэмдэглэжээ. Тэд Холливудын гуравдугаар зэрэглэлийн клубт баяраа тэмдэглэсэн аж.
13 настай Ноа 2010 онд хит болсон Кешагийн Тик Ток дууг дуулжээ. Түүнчлэн бяцхан секси цус сорогч шиг л харагдаж байсан юм. Гал улаанаар уруулаа будаж улаан савхин хүрэм өмсөж, бие барьсан хар өнгийн богино даашинз өмссөн байсан нь 13 насны баяраа тэмдэглэж буй жаахан охиныг бус аль хэдийнэ насанд хүрсэн залуу хатагтайг санагдуулж байсан тухай баярт оролцсон зарим хүмүүс жиг жуг хийсэн аж.
Түүний баярыг тэмлэглэхэд аав ээж нь болон мэдээж од эгч Майли нарынх нь тусламж оролцсон. Майли дүүгийнхээ нүүр будалт болоод хувцасны сонголтыг хийхэд нь тусалжээ. Залуу хатагтайн баярыг хуваалцахаар "One Direction" хамтлагийн залуус ирсэн бөгөөд хамтлагийн дуучин Харри Ноагийн анхаарлыг ихэд татсан бөгөөд багагүй хугацаанд хамтдаа ярилцсан аж.
Э.Мөнхнасан
0 сэтгэгдэл:
Post a Comment